Нигер улсын нийслэл Ниамей хотын Диори Хамани олон улсын нисэх буудалд зэвсэгт халдлага гарч, 11 цэрэг, 2 энгийн иргэн амь үрэгдсэн талаар тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
Аюулгүй байдлыг хангах хүчнийхэн шуурхай хариу арга хэмжээ авч, зэвсэгт этгээдүүдтэй хэдэн цагийн турш ширүүн буудалцсаны эцэст халдлагад оролцсон 22 этгээдийг устгаж, 20 орчим сэжигтнийг баривчилсан байна. Халдагчид нисэх буудлын ойролцоох хамгаалалтын шалган нэвтрүүлэх цэгт таксигаар ирж, гэнэтийн дайралт хийсэн бөгөөд тулааны явцад дөрвөн хүн шархаджээ.
Уг халдлагын хариуцлагыг "Аль-Каида" террор бүлэглэлтэй холбоотой Jama'at Nusrat al-Islam wal-Muslimin (JNIM) бүлэглэл өөрийн суртал ухуулгын "Аз-Заллака" сувгаараа дамжуулан хүлээсэн бөгөөд үүнийгээ "амиа золиослогчийн ажиллагаа" байсан хэмээн мэдэгдэв.
Халдлагад өртсөн Диори Хамани олон улсын нисэх буудал нь тус улсын стратегийн хамгийн чухал цэргийн байгууламжуудын нэг юм. Энд Сахелийн бүсийн орнуудын терроризмын эсрэг хамтарсан хүчин болон Оросын цэргийн хүчний (Africa Corps) бааз байрладаг бөгөөд Нигер улсын экспортод гаргадаг ураны нөөцийн тодорхой хэсгийг мөн хадгалдаг байна. Тус байгууламж руу энэ оны нэгдүгээр сард "Исламын улс" бүлэглэл мөн халдаж байсан бөгөөд энэ нь хоёр дахь удаагийн томоохон дайралт болж байна.
| Нигерт зэвсэгт халдлага гарч, 13 хүн амь үрэгджээ |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20