Францад үргэлжилж буй "G7"-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський нар биечлэн уулзлаа. Хэлэлцээрт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио болон Украины Батлан хамгаалахын сайд Рустем Умеров нар байлцсан байна.
Уулзалтын дараа Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ АНУ-аас баллистик пуужингийн эсрэг систем болон зенит пуужин хамтран үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл авах асуудлыг голчлон хэлэлцсэнээ онцоллоо. Тэрбээр:
"Бид энэ чухал сэдвийг Ерөнхийлөгч Трамптай ярилцсан. Манай ажлын хэсэг энэ чиглэлд үргэлжлүүлэн ажиллах бөгөөд Украины агаарын хамгаалалтыг бэхжүүлэх зөвшөөрлүүдийг авч чадна гэдэгт итгэлтэй байна" хэмээн мэдэгджээ.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Зеленськийтэй хийсэн уулзалтыг "маш сайн" болсон хэмээн дүгнээд, Орос улс Украины эсрэг дайнаа зогсоож, энхийн тохиролцоонд хүрэх ёстойг сануулсан байна.
Түүнчлэн Трамп Вашингтон болон Тегераны хооронд урьдчилсан хэлэлцээр байгуулагдаж, Олон улсын зах зээл дэх газрын тосны үнэ тогтворжвол ОХУ-ын эсрэг эдийн засгийн шахалтыг нэмэгдүүлж, газрын тосны экспортод нь дахин хатуу хориг тавьж магадгүй гэдгээ илэрхийлэв. Өмнө нь АНУ Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулах үеэр Ормузын хоолой хаагдаж, дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ огцом өссөн тул үнийг тогтвортой барих зорилгоор Оросын танкерийн тосны хоригийг түр цуцлаад байсан юм.
Нөгөөтэйгүүр, Володимир Зеленський энэхүү "G7"-ийн уулзалтын талбарт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах санал, урилгыг хүргүүлсэн боловч хариу аваагүй гэж мэдэгдсэн. Үүний хариуд ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэл хийхдээ, Москва болон Киевийн хооронд албан ёсны харилцааны суваг байхгүй тул Украины талаас уулзах албан ёсны санал ирээгүй гээд, хэрэв Зеленський нухацтай хэлэлцээ хийхийг хүсвэл Москвад ирж уулзах боломжтойг дурджээ.
| Доналд Трамп, Володимир Зеленський нар "G7"-ийн уулзалтын үеэр уулзлаа |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20