Хятадын Коммунист Намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И 2026 оны зургаадугаар сарын 13-15-ны өдрүүдэд Монгол улсад айлчилсан билээ. Ингэхдээ БНХАУ, Монгол улсын гадаад хэргийн сайд нар хамтарсан мэдэгдэл гаргасан. Үүнд тусгагдсан фашизм, милитаризмын аливаа хэлбэрийг эсэргүүцэж, түүхийн үнэн бодит явцыг гуйвуулах оролдлогыг няцаана гэснийг Япон руу чиглэсэн мэдэгдэл хэмээн үзэж байна.
Энэ талаар 2000 оноос үйл ажиллагаа явуулж буй Japan Today агентлагийн нийтэлсэн мэдээг сийрүүлэн хүргэе
"Хятадын Гадаад хэргийн сайд Ван И болон Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг нар Улаанбаатар хотноо болсон уулзалтын үеэр фашизм, милитаризмын аливаа хэлбэрийг эсэргүүцэж, түүхийн үнэн бодит явцыг гуйвуулах оролдлогыг няцаахаа мэдэгдлээ.
Хятадын Гадаад хэргийн яамнаас даваа гарагт нийтэлсэн хамтарсан мэдэгдэлд хоёр тал Дэлхийн II дайны үр дүнг хамгаалж, фашизм болон милитаризмын үзэл санааг сэргээх аливаа оролдлогыг зөвшөөрөхгүй гэдгээ онцолсон байна. Ажиглагчдын үзэж буйгаар уг мэдэгдэл нь Японы батлан хамгаалах бодлого, цэргийн чадавхаа нэмэгдүүлж буй үйл ажиллагааг шууд бусаар шүүмжилсэн өнгө аястай байв.
Бээжин, Токиогийн харилцаа өнгөрсөн оны арван нэгдүгээр сард Японы Ерөнхий сайд Санае Такайчи Тайванийн асуудлаарх хямралын үед Япон хэрхэн хариу үйлдэл үзүүлэх талаар мэдэгдэл хийснээс хойш хурцадмал хэвээр байна. Хятад улс түүний байр суурийг "дайны дараах олон улсын дэг журмыг ил тод сорьсон" гэж шүүмжилж иржээ.
Үүний зэрэгцээ Батцэцэг сайд өнгөрсөн долоо хоногт Японд айлчилж, Японы Гадаад хэргийн сайд Тошимицу Мотеги-тэй уулзсан байна. Уулзалтын үеэр талууд бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийг дэмжих зорилгоор хоёр улсын “Тусгай стратегийн түншлэл”-ийг улам бэхжүүлэхээр тохиролцжээ.
Хятад, Орос хоёрын дунд орших стратегийн чухал байрлалтай Монгол Улс Япон болон Хятадтай харилцаагаа тэнцвэртэй, найрсаг түвшинд хадгалах бодлого баримталдаг.
Мөн Ван И сайд хэлэлцээний үеэр Монгол Улс “Тайванийн тусгаар тогтнол”-ын аливаа хэлбэрийг эсэргүүцдэг байр суурьтай байгаад талархал илэрхийлсэн гэж Хятадын Гадаад хэргийн яам мэдээлжээ."
| JAPAN TODAY: "Хятад, Монгол улсууд милитаризмыг эсэргүүцэж, далдуур Японыг чичлэв" |
2026-06-16 10:29:17
2026-06-12 10:51:22
2026-06-12 09:38:18
JAPAN TODAY: "Хятад, Монгол улсууд милитаризмыг эсэргүүцэж, далдуур Японыг чичлэв"
2026-06-16 20:49:35
"Хөвсгөлийн хүчтэн" бөхийн дэвжээний тэргүүнээр Аймгийн начин Б.Гэрэлцогтыг сонгожээ
2026-06-16 18:21:57
2026-06-16 15:16:55
2026-06-16 13:05:32
2026-06-16 11:37:12
2026-06-16 11:18:57
2026-06-16 10:41:20
2026-06-16 10:29:17
2026-06-16 09:52:23
2026-06-16 09:28:17
Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр аадар бороо орно
2026-06-16 08:12:26
Өнөөдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
2026-06-16 08:09:54
"Оюу толгой" компани ТОП-100 жагсаалтыг 4 дэх жилдээ тэргүүллээ
2026-06-15 18:12:42
2026-06-15 16:08:49
2026-06-15 15:48:14
2026-06-15 13:53:28
2026-06-15 12:47:35
Отгонтэнгэр хайрханы тахилгад очихдоо зам товчлохгүй зорчихыг анхаарууллаа
2026-06-15 10:00:34
Р.Пүрэвдагва: Өөрийгөө өмөөрөхгүй хүлцэл өчье, наадмаар барилдах боломж олгооч
2026-06-15 09:50:40
Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой
2026-06-15 07:45:16
Өнөөдөр СХД, СБД, БЗД, БГД-т цахилгаан хязгаарлана
2026-06-15 07:03:50
Тост, Тосон бумбаа тойрсон иргэдийн амьдралыг ЮНЕСКО дэмжинэ
2026-06-15 06:58:19
Монголын лам нар чуулж, ёсзүйн дүрмээ баталлаа
2026-06-15 06:29:01