“Microsoft” компанийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Билл Гейтс АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Хяналт, шинэчлэлийн хороонд дуудагдаж, Жеффри Эпштинтэй ямар холбоотой байсан талаараа хаалттай хаалганы цаана 6 цаг орчим хугацаанд мэдүүлэг өглөө.
АНУ-ын Конгрессын тусгай хорооноос өнгөрсөн гуравдугаар сард Билл Гейтст албан ёсны шаардлага хүргүүлсний дагуу тэрээр ийнхүү гэрчийн хувиар сайн дураараа хүрэлцэн ирж, мөрдөн байцаалтад тусалсан байна.
Мэдүүлгийн үеэр Билл Гейтс өөрийн бэлдсэн нээлтийн үгэндээ "Эпштинтэй уулзаж, харилцаж байсан нь миний амьдралдаа гаргасан маш том, ноцтой алдаа байсан" хэмээн хүлээн зөвшөөрч, олон нийт болон хохирогчдоос гүнээ харамсан уучлалт гуйжээ. Түүнчлэн түүний нэр хүнд Эпштинд ямар нэгэн байдлаар хууль ёсны мэт харагдах халхавч болсон бол үүндээ харамсаж байгаагаа илэрхийлсэн байна.
Тэрбээр мэдүүлэгтээ дараах гол зүйлсийг онцолжээ:
Ж.Эпштин насанд хүрээгүй хүүхдүүдийг бэлгийн мөлжлөгт оруулж, хууль бус үйлдэл хийж байсныг огт мэдээгүй, хараагүй гэдгээ баталсан байна.
Эпштиний хувийн арал, ранчо болон Флорида дахь гэрт нь хэзээ ч очиж байгаагүй бөгөөд өөрийнх нь зүгээс хэнийг ч хохироогоогүй гэдгээ мэдэгдэв. Тэд 2011 оны үеэс эхлэн зөвхөн хүмүүнлэгийн үйлсэд хөрөнгө оруулалт босгох зорилгоор уулзаж байсан гэв.
Билл Гейтс өөрийн гэр бүлээс гадуурх харилцааны (араар тавилт) талаарх мэдээллийг Эпштин олж мэдээд, түүнийгээ ашиглан өөртэй нь эргэж хамтран ажиллахыг шаардаж, дарамт шахалт үзүүлэхийг оролдож байсан тухай хувийн нууцаа анх удаа Конгрессын өмнө ил тод болгожээ.
Хэрэгт холбогдох файлуудад Билл Гейтсийн нэр 1000 гаруй удаа дурдагдсан байдаг ч одоогоор хэргийн хохирогчдоос түүний эсрэг гаргасан гомдол, нэхэмжлэл байхгүй бөгөөд түүнийг ямар нэгэн гэмт хэрэгт албан ёсоор буруутгаагүй байна.
Насанд хүрээгүй хүүхдүүдийг бэлгийн мөлжлөгт оруулсан, хар тамхи, аллага гээд олон хэрэгт холбогдоод байсан тэрбумтан Жеффри Эпштин нь 2019 онд шүүхийн шийдвэрээ хүлээж байхдаа шоронд амиа хорлосон юм. Гэвч АНУ-ын хууль хяналтынхан түүний хэргийг хаагаагүй хэвээр байгаа бөгөөд уг хэрэгт холбоотой байж болзошгүй дэлхийн олон нөлөө бүхий эрхмүүдийг үргэлжлүүлэн шалгаж, мэдүүлэг авсаар байна.
| Билл Гейтс Ж.Эпштинтэй холбоотой асуудлаар мэдүүлэг өглөө |
2026-06-12 10:51:22
2026-06-11 12:55:28
2026-06-10 16:32:32
2026-06-12 11:14:44
2026-06-12 10:59:53
2026-06-12 10:51:22
2026-06-12 10:30:21
2026-06-12 10:13:01
2026-06-12 09:43:33
2026-06-12 09:38:18
2026-06-12 09:34:24
2026-06-12 09:30:25
2026-06-11 16:19:05
2026-06-11 15:23:51
2026-06-11 12:55:28
2026-06-11 12:50:45
Р.Пүрэвдагвыг бөхийн ёс зүй, жудаг, биеэ зөв авч явах заалтыг зөрчсөн хэмээн шийтгэлээ
2026-06-11 11:38:02
2026-06-11 09:57:20
2026-06-11 09:51:14
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал үргэлжид ирэх сайн
2026-06-11 08:35:38