Казахстан улсын Дотоод хэргийн яамнаас бэлгийн хүчирхийлэл болон насанд хүрээгүй хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн шинжтэй хэргүүдийг зөвхөн эмэгтэй мөрдөгч, байцаагчдад хариуцуулах шийдвэр гаргажээ.
Энэхүү шийдвэрийг тус улсын Дотоод хэргийн дэд сайд Санжар Адилов Парламентын дугуй ширээний уулзалтын үеэр албан ёсоор мэдэгдсэн байна.
Уг шийдвэр нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод тулгардаг сэтгэл зүйн дарамтыг бууруулах үндсэн зорилготой аж.
Сэтгэл зүйн дахин гэмтлээс сэргийлэх: Хохирогч эмэгтэйчүүд болон хүүхдүүд болсон явдлыг эрэгтэй мөрдөгчид ярихаас эмээх, ичих, дахин сэтгэл зүйн гүн хямралд орох тохиолдол их байдаг. Эмэгтэй мөрдөгч томилсноор хохирогч өөрийгөө илүү аюулгүй орчинд байгаагаа мэдэрч, хэргээ үнэн зөвөөр мэдүүлэх боломж бүрдэнэ гэж үзжээ.
Мөрдөн байцаалтын чанарыг сайжруулах: Эмэгтэй байцаагч нар хохирогчтой илүү нээлттэй, ойлголцож харилцаж чадсанаар хэргийн чухал нотлох баримтуудыг цаг алдалгүй цуглуулахад эерэгээр нөлөөлнө хэмээн Дотоод хэргийн яамнаас нь тайлбарлаж байна.
Энэхүү шийдвэр нь Казахстанд өрнөж буй гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн эсрэг хууль тогтоомжийг чангатгах багц шинэчлэлийн нэг хэсэг юм.
Сүүлийн үеийн өөрчлөлтөөр тус улс Эрүүгийн хуулиндаа:
Охид, эмэгтэйчүүдийг хүчээр гэрлүүлэхээр хулгайлах,
Араас мөрдөн мөшгихзэрэг үйлдлүүдийг бие даасан гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тусгаад байна.
Дэлхийн практикт Энэтхэг, Өмнөд Африкийн зарим бүс нутагт ийм зохицуулалтыг туршиж байсан бөгөөд Төв Азийн орнуудаас Казахстан улс энэхүү практикийг улс даяар албан ёсоор нэвтрүүлж буй анхны орнуудын нэг болж байна.
| Казахстанд бэлгийн хүчирхийллийн хэргийг зөвхөн эмэгтэй байцаагчид хариуцна |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20