Афганистаны засгийн эрхийг барьж буй хэт давруу үзэл лалын шашинтнуудын "Талибан" хөдөлгөөний удирдагч Хайбатулла Ахундзада тус бүлэглэлийн гишүүд болон төрийн албан хаагчдад ухаалаг гар утас хэрэглэхийг хориглосон аман тушаал гаргажээ.
Хоригийг зөрчсөн хүмүүсийг цэргийн шүүхээр оруулж хариуцлага тооцож магадгүй байна. Ахундзадын тушаалыг “Талибан”-ы Хууль зүйн яам Афганистаны найман бүсэд үйл ажиллагаа явуулдаг Дээд шүүхийн цэргийн нэгжийн харьяа цэргийн шүүхүүдийн дарга нарт уламжилсан байна. "Мөн эдгээр бүсийн цагдаагийн байгууллагын удирдлагууд болон тагнуулын албаны дарга нарт мэдэгдсэн" гэж нийтлэлд дурджээ.
Сэтгүүлчдийн олж мэдсэнээр, Афганистаны эрх баригчид хяналтад байх ёстой хүн бүрийн нэр, албан тушаал, алба хааж буй газар, үүрэн холбооны оператор болон утасны дугаар зэргийг багтаасан жагсаалтыг аль хэдийн бэлдсэн байна.
| Афганистанд төрийн албан хаагчдад ухаалаг гар утас хэрэглэхийг хоригложээ |
2026-07-26 11:18:09
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
2026-07-26 11:18:09
2026-07-26 10:44:14
Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ
2026-07-25 16:27:44