Дани улсын Ерөнхий сайд Метте Фредериксен өөрийн гурав дахь бүрэн эрхийн хугацааны шинэ засгийн газрын танхимаа Копенхаген хотын Хааны ордны гадна албан ёсоор танилцууллаа. Энэхүү шинэ танхим нь тус улсын түүхэнд анх удаа эмэгтэй улс төрчид давамгайлсан засгийн газар болж буйгаараа онцлог юм.
Шинээр бүрдсэн засгийн газрын танхим нь нийт 21 сайдтайгаас 11 нь эмэгтэй, 10 нь эрэгтэй сайд нараас бүрдэж байна.
Ерөнхий сайд Метте Фредериксен "Олон улсын түгшүүртэй, геополитикийн дарамт ихтэй ийм цаг үед бид ард түмэндээ маш өгөөжтэй, өөдрөг ирээдүйн үндсийг тавихаа амлаж байна. Манай танхимын олонх нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд энэ нь Дани улс жендерийн тэгш эрхийг хэрхэн бодитоор хэрэгжүүлж буйн илэрхийлэл юм" хэмээн онцолжээ.
Өнгөрсөн 3 дугаар сард болсон парламентын сонгуулиар аль ч нам дангаараа олонхын суудал авч чадаагүй тул эвслийн засгийн газар байгуулах хэлэлцээ 69 хоногийн турш үргэлжилсэн байна. Урт хугацааны тохиролцооны эцэст Фредериксэний тэргүүлдэг "Социал демократ" нам, "Ногоон" нам болон "Социал либерал" намууд нэгдэж, цөөнхийн эвслийн засгийн газрыг байгуулж чаджээ. Түүнчлэн энэ удаагийн засагт өөр нэгэн түүхэн үйл явдал тохиосон нь Уур амьсгал, эрчим хүчний сайдаар томилогдсон Самира Нава юм. Тэрээр Дани улсын түүхэнд үндэстний цөөнх, цагаач гаралтай анхны эмэгтэй сайд болж байна.
Хааны ордны гадна шинэ сайд нарыг танилцуулах үеэр иргэд болон хэвлэл мэдээллийнхэн олноор цуглаж, шинэ засгийн газарт баяр хүргэсэн байна. Хэдийгээр эмэгтэй сайд нар олонх болсон ч Гадаад хэрэг, Сангийн яам, Батлан хамгаалах яам зэрэг стратегийн гол гол салбаруудыг эрэгтэй улс төрчид үргэлжлүүлэн удирдахаар болжээ.
| Дани улс түүхэндээ анх удаа эмэгтэй сайд нар давамгайлсан засгийн газраа танилцууллаа |
Австралид суугаа монголчуудыг биеэ зохистой авч явахыг санууллаа
2026-06-08 16:06:48
2026-06-08 10:28:59
2026-06-04 16:45:41
БЗД-ийн 43 дугаар хороо, Натурт газрын маргаантай барилгын ажлыг зогсоолоо
2026-06-08 17:12:38
Иргэдийн тэмцлийн үр дүнд барилгын ажлыг зогсоолоо
2026-06-08 16:27:58
Австралид суугаа монголчуудыг биеэ зохистой авч явахыг санууллаа
2026-06-08 16:06:48
2026-06-08 15:56:30
2026-06-08 14:54:25
2026-06-08 14:39:34
2026-06-08 14:23:51
МУ-ын 11 удаагийн аварга М.Нандинцэцэг мэргэжлийн боксоор тулалдана
2026-06-08 12:24:43
2026-06-08 11:33:03
2026-06-08 11:23:36
2026-06-08 10:28:59
2026-06-08 09:40:00
Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад идээ, ундаа олно
2026-06-08 08:37:18