БНХАУ-д хотжилт, ажлын хэт ачаалал болон ганцаардлаас үүдэн соёлын болоод бизнесийн цоо шинэ тренд хүчээ авч байна. Тодруулбал, залуус болон ганцаараа амьдардаг иргэдийн дунд хамт хооллох, кино үзэх, аялж зугаалах, цаашлаад ууланд алхах зэрэгт зориулан мөнгө төлж хамтрагч буюу түр зуурын "найз" хөлслөх үйлчилгээ эрчимтэй хөгжиж, шинэ төрлийн үйлчилгээний зах зээл болон өргөжжээ.
Тухайлбал, зарим аялал жуулчлалын бүс нутагт ууланд хамт авирах, зам заах, аяллын турш сошиал медиад зориулж гоё зураг авч өгөх, бүр цүнхийг нь барьж өгөх үйлчилгээ үзүүлдэг “авиралтын хамтрагч” хамгийн эрэлттэй байна. Түүнчлэн амралтын өдрөөрөө ганцаараа хоолонд орохоос эмээсэн эсвэл шинэ хоттой танилцахыг хүссэн хүмүүс цагийн эсвэл өдрийн тарифт үйлчилгээг сонгох нь элбэгшжээ.
Ууланд өдрийн цагаар хамт авирч, цүнх барьж, зураг авч өгөх үйлчилгээний хөлс нь 800 юань буюу 400 орчим мянган төгрөг байдаг аж. Харин аяллаар хамт явах, машин барьж өгөх зэрэг үйлчилгээ үзүүлдэг чөлөөт уран бүтээлч, оюутан залуус сард дунджаар 3,000-аас 5,000 юанийн ($430 - $720) нэмэлт орлого олдог байна.
Бизнес аналитикийн байгууллагуудын гаргасан тооцоогоор, сэтгэл санааны хэрэгцээ, харилцааны мэдрэмжид чиглэсэн энэхүү үйлчилгээний зах зээлийн хэмжээ Хятадад хэдийн хэдэн арван тэрбум юаньд хүрээд байна.
| Хятад залуусын дунд “Найз хөлслөх” үйлчилгээ эрчимтэй хөгжиж, тэрбум юанийн зах зээл болон өргөжиж байна |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20