ОХУ-ын Крымд түлш, шатахууны хямрал даамжирч, хотуудад хязгаарлалт тогтоож эхэлсэн талаар олон улсын хэвлэл мэдээллээ.
Түлшний хямрал нүүрлэх болсон гол шалтгаан нь Украины зэвсэгт хүчний алсын тусгалтай дроны халдлагуудтай холбоотой аж. Тодруулбал, ОХУ-ын Ростов мужийг Крымтэй холбодог цэрэг, стратегийн тээвэрлэлтийн гол чиглэл болох Р-280 "Новороссия" хурдны зам руу Украины дронууд тогтмол халдаж, шатахуун тээвэрлэгч машинуудыг устгаснаар логистикийн хөдөлгөөн эрс саатжээ.
Аюулгүй байдлын үүднээс Кэрчийн (Кримийн) гүүрээр шатахуун тээвэрлэхийг хориглосон байдаг тул дээрх хуурай замын коридор нь тус хойгийг түлшээр хангах цорын ганц гол судал байсан юм. Өдгөө нийлүүлэлт тасалдан, түлшний хомстол үүссэний улмаас Севастополь болон бусад хотуудад АИ-92, АИ-95 бензинийг колонкуудаар зөвхөн "талон"-оор, нэг хүнд тодорхой хязгаарлалттайгаар худалдаж эхэлсэн байна.
Орон нутгийн удирдлагуудын зүгээс логистикийн хүндрэл үүссэнийг хүлээн зөвшөөрч, нөхцөл байдлыг зохицуулахаар ажиллаж байгаа ч шатахуун түгээх станцууд дээр урт дараалал үүссэн хэвээр байгааг хараат бус эх сурвалжууд мэдээлж байна.
| Крымд түлшний хямрал нүүрлэж, бензинийг "талон"-оор олгож эхэлжээ |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38