БНХАУ-ын өмнөд болон төвийн нутгуудад орсон хүчтэй аадар борооны улмаас үер бууж, олон хүн амиа алдаж, хэдэн арван мянган иргэн орон гэрээ орхин нүүлгэн шилжихэд хүрчээ. Хятадын төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр, аадар бороо, үерийн гамшгийн улмаас одоогийн байдлаар дор хаяж 12 хүн нас барж, хэд хэдэн хүн сураггүй байгаа аж.
Хамгийн их хохирол амссан бүсүүдийн нэг болох Хунань мужийн Шимэнь тойрогт таван хүн амиа алдаж, 11 хүн сураггүй алга болсон байна. Тус бүсэд 24 цагийн дотор 339 мм хур тунадас орсон нь өмнөх түүхэн дээд үзүүлэлтийг эвдсэн талаар “Синьхуа” агентлаг мэдээлжээ. Үерийн улмаас 19 мянга гаруй хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна.
Мөн Хүбэй мужид гудамжууд бүхэлдээ усанд автаж, аврагчид хийлдэг завь ашиглан иргэдийг аварч байгаа бол Гуйжоу мужид үерийн улмаас дөрвөн хүн нас барж, таван хүн ор сураггүй болжээ. Зарим бүсэд авто зам, холбоо харилцаа тасарч, олон айл өрх усанд автсан байна.
Хятадын Цаг уурын төвөөс Янцзы мөрний сав газраар ойрын өдрүүдэд дахин хүчтэй аадар үргэлжлэх төлөвтэй байгааг анхааруулж, хөрсний гулгалт, үерийн эрсдэл өндөр байгааг мэдэгджээ.
| Хүчтэй аадар борооны улмаас Хятад даяар үер бууж, 12 хүн амиа алджээ |
2026-07-26 11:18:09
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
2026-07-26 11:18:09
2026-07-26 10:44:14
Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ
2026-07-25 16:27:44