Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс болон Угандад дэгдээд буй эболагийн халдвар олон улсын хэмжээнд тархах өндөр эрсдэлтэй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ анхааруулж, нөхцөл байдлыг “олон улсын анхаарал татахуйц нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал” хэмээн зарлалаа.
ДЭМБ-ын мэдээлснээр Конгогийн зүүн нутгийн Итури мужид хэдэн зуун сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, олон арван хүн нас барсан бол хөрш Угандад халдвар хил дамнан нийслэл Кампалад илэрсэн нь бүс нутгийн хэмжээнээс давсан аюул үүсгэж байгааг харуулж байна.
Энэ удаагийн дэгдэлт нь Bundibugyo төрлийн эболагийн вирусээр үүсгэгдсэн бөгөөд одоогоор уг төрөлд бүрэн батлагдсан вакцин, тусгай эмчилгээ байхгүй байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж буй юм. Мэргэжилтнүүд зэвсэгт мөргөлдөөн, дүрвэгсдийн хөдөлгөөн, эрүүл мэндийн дэд бүтцийн сул байдал зэрэг нь вирусийн хяналтыг хүндрүүлж, бусад улс оронд тархах магадлалыг нэмэгдүүлж байгааг онцоллоо.
Иймээс ДЭМБ улс орнуудад хил, нисэх буудал, эрүүл мэндийн тандалтаа эрчимжүүлж, яаралтай бэлэн байдлаа нэмэгдүүлэхийг зөвлөж байна.
| ДЭМБ: Конгод дэгдээд буй ЭБОЛА вирус олон улсад тархах өндөр эрсдэлтэй байна |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20