Цагаан ордон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар Бээжинд болсон уулзалтын үеэр Хойд Солонгосыг цөмийн зэвсэггүй болгох нийтлэг зорилгоо дахин бататгасан гэж мэдэгдлээ. Албан ёсны баримт бичигт хоёр тал Солонгосын хойгийн аюулгүй байдал, бүс нутгийн тогтвортой байдлыг хангах хүрээнд денуклеарчлалыг дэмжих байр сууриа илэрхийлсэн байна.
Гэхдээ энэхүү тохиролцоо нь бодит шинэ алхам гэхээс илүү дипломат түвшний хамтарсан мэдэгдэл гэж ажиглагчид үзэж байна. Учир нь Бээжин өмнө нь Пёньяны эсрэг хориг арга хэмжээнд болгоомжтой хандаж ирсэн бөгөөд Хойд Солонгост үзүүлэх бодит шахалт хэр зэрэг нэмэгдэх нь тодорхойгүй хэвээр байна.
АНУ-ын тал энэхүү уулзалтыг бүс нутгийн энх тайван, стратегийн тогтвортой байдлыг хадгалах өргөн хүрээний хэлэлцээний нэг хэсэг гэж тодотгосон бол шинжээчид Хятад, АНУ-ын харилцааны хүрээнд Хойд Солонгосын асуудал бэлгэдлийн шинжтэй хэвээр үлдэж магадгүй гэж дүгнэж байна.
| Цагаан ордон: АНУ, Хятад Хойд Солонгосын цөмийн зэвсгийг хязгаарлах талаар нэгдсэн ойлголцолд хүрлээ |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38