Тэрбумтан бизнесмэн Элон Маск БНХАУ-д болсон АНУ, Хятадын өндөр түвшний уулзалтуудад зургаан настай хүү X Æ A-Xii-гээ дагуулан оролцсон нь олон улсын хэвлэлүүд болон цахим орчинд өргөн анхаарал татлаа. Тэрбээр Бээжин хотын Ардын их танхимд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр хүүгийнхээ гараас хөтлөн хүрэлцэн ирсэн бөгөөд уг уулзалтад АНУ-ын нэр хүндтэй бизнесийн удирдагчид болон төрийн өндөр албан тушаалтнууд оролцжээ.
X Æ A-Xii уламжлалт хятад хэв маягийн хантааз өмсөж, жижиг цүнхтэйгээр олны өмнө гарсан нь дипломат ёслолын дунд содон дүр зураг болж, сошиал хэрэглэгчдийн анхаарлыг татсан байна. Зарим хүмүүс Маскийг гэр бүлийн халуун дулаан дүр төрхийг харууллаа хэмээн үнэлсэн бол нөгөө хэсэг нь бага насны хүүхдээ төр, бизнесийн өндөр ач холбогдолтой уулзалтуудад тогтмол оролцуулж буйг шүүмжилжээ.
Энэ нь Маск хүүгээ олон нийтийн томоохон арга хэмжээнд дагуулж ирсэн анхны тохиолдол биш бөгөөд өмнө нь Цагаан ордон болон бусад улс төр, бизнесийн уулзалтуудад хамт харагдаж байсан юм. Ийнхүү түүний хувийн амьдрал, гэр бүлийн оролцоо нь дэлхийн хэмжээний дипломат болон эдийн засгийн үйл явдлын үеэр дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.
| Элон Маск төр, бизнесийн дээд хэмжээний уулзалтад зургаан настай хүүгээ дагуулж оролцов |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20