Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) хантавирусийн халдварын сүүлийн дэгдэлттэй холбогдуулан улс орнуудад эрүүл мэндийн бэлэн байдлаа нэмэгдүүлэхийг уриаллаа. Атлантын далайд аялж явсан MV Hondius хөлөг онгоцон дээр Andes төрлийн хантавирусийн халдвар бүртгэгдэж, хэд хэдэн хүн өвчилж, гурван хүн нас барсны дараа олон улсын хэмжээнд анхааруулга гаргасан байна.
Халдвар авсан зорчигчдын дунд Францын таван иргэн эх орондоо тусгай нислэгээр буцсаны дараа нэг хүний шинжилгээ эерэг гарч, биеийн байдал нь эрс мууджээ. Францын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр тухайн иргэн амьсгалын хүндрэлийн улмаас эрчимт эмчилгээний тасагт хэвтэн, хиймэл амьсгалын аппаратанд шилжсэн байна. Үүнтэй холбоотойгоор ойрын хавьтлуудыг тусгаарлаж, тандалт хяналтыг эрчимжүүлжээ.
ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус халдварын нууц үе урт, олон улсын зорчигчид хэд хэдэн улсад тархсан байж болзошгүй тул нэмэлт тохиолдол илрэх эрсдэлтэйг анхааруулсан байна. Тиймээс улс орнууд эрт илрүүлэлт, тусгаарлалт, хавьтлын хяналт, лабораторийн чадавхаа сайжруулах шаардлагатай гэж мэдэгдэв.
Одоогоор дэлхий даяар өргөн хүрээний тахал болох эрсдэл бага гэж үнэлж байгаа ч Andes төрлийн вирус нь хүнээс хүнд ховор тохиолдолд дамжих боломжтой тул хилийн тандалт, аялал жуулчлалын салбарын хамгаалалтыг нэмэгдүүлэхийг зөвлөжээ.
| Хантавирусийн дэгдэлтийн дараа ДЭМБ улс орнуудад өндөржүүлсэн бэлэн байдал зарлахыг зөвлөв |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20