АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын БНХАУ-д хийх төрийн айлчлал өнөөдөр эхэлж, тавдугаар сарын 15-ныг хүртэл Бээжин хотод үргэлжилнэ. Энэ нь түүний Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсоноос хойших Хятад дахь анхны айлчлал болж байгаа бөгөөд дэлхийн эдийн засаг, худалдааны харилцаа, бүс нутгийн аюулгүй байдлын асуудалд өндөр ач холбогдолтой үйл явдал юм.
БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хийх уулзалтын үеэр хоёр улсын худалдааны тариф, технологийн экспортын хязгаарлалт, Тайванийн асуудал, Иран болон Ойрхи Дорнодын нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар энэхүү айлчлал нь АНУ, БНХАУ-ын харилцааны ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох, сүүлийн жилүүдэд хурцадсан эдийн засаг, геополитикийн өрсөлдөөнийг зөөлрүүлэх боломж байж болох юм. Мөн хоёр улсын удирдагчдын уулзалт нь дэлхийн зах зээл болон олон улсын дипломат харилцаанд чухал нөлөө үзүүлэхээр байна.
Трампын айлчлалын үеэр аюулгүй байдлын өндөр түвшний хамгаалалт хэрэгжиж, Бээжин хотод олон улсын хэвлэл мэдээллийн анхаарал төвлөрөөд байна.
| АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп БНХАУ-д хийх айлчлал өнөөдөр эхэлнэ |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38