Японы Ибараки муж 2026 оны тавдугаар сараас эхлэн хууль бусаар гадаад иргэн ажиллуулж буй аж ахуйн нэгжийн талаар үнэн зөв мэдээлэл өгсөн иргэдэд мөнгөн шагнал олгох систем хэрэгжүүлж эхэлжээ. Тодруулбал, Тус хөтөлбөрийн хүрээнд хууль бус хөдөлмөр эрхлэлт илэрч, мэдээлэл нь батлагдсан тохиолдолд мэдээлэгчид 10,000 иен буюу ойролцоогоор 230 мянган төгрөгийн урамшуулал олгохоор төлөвлөжээ. Ибараки мужийн захиргаа энэ арга хэмжээ нь хууль бус хөдөлмөр эрхлэлтийг бууруулж, хөдөлмөрийн зах зээлийг хамгаалах зорилготой гэж тайлбарласан байна. Японы Цагаачлалын албаны мэдээллээр Ибараки муж нь хууль бус гадаад ажилчдын тоогоор сүүлийн дөрвөн жил дараалан улсын хэмжээнд дээгүүрт бичигдэж байгаа аж. 2024 онд л гэхэд тус мужид 3400 гаруй хууль бус хөдөлмөр эрхлэлтийн тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлжээ.
Гэвч энэхүү бодлого нь хүний эрхийн байгууллагууд болон иргэний нийгмийн шүүмжлэлтэй тулгараад байна. Тэд “мөнгөөр хов мэдээлэл цуглуулах” тогтолцоо нь гадаад иргэдийг ялгаварлан гадуурхах, иргэдийн хооронд үл итгэх байдал үүсгэх эрсдэлтэй гэж үзэж байгаа юм. Мөн зарим шинжээч “гадаад хүн харагдвал сэжиглэх” уур амьсгал бий болж болзошгүйг анхааруулжээ.
| Япон хууль бус гадаад ажилчдын талаарх мэдээллийг 10 мянган иенээр худалдаж авна |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20