ОХУ-ын нийслэл Москва хотод Ялалтын баярын арга хэмжээний өмнөх өдрүүдээс эхлэн мобайл интернет, SMS болон холбооны зарим үйлчилгээнд түр хязгаарлалт хийхээр болсон нь оршин суугчдын өдөр тутмын амьдралд томоохон нөлөө үзүүлж байна. Оросын үүрэн холбооны операторууд хэрэглэгчдэдээ тавдугаар сарын 5-9-ний хооронд сүлжээ тасалдах, интернетийн хурд буурах эрсдэлтэй талаар анхааруулжээ.
Кремль энэ арга хэмжээг Украины дроны болзошгүй халдлагаас урьдчилан сэргийлэх аюулгүй байдлын арга хэмжээ гэж тайлбарласан байна. Үүний улмаас Москва хотод такси дуудах, цахим төлбөр хийх, навигац ашиглах зэрэг өдөр тутмын үйлчилгээ доголдож, зарим бүсэд зөвхөн Wi-Fi сүлжээ ажиллаж байгаа талаар мэдээлжээ.
Интернетийн энэхүү түр хязгаарлалт нь ОХУ дотоод аюулгүй байдал, мэдээллийн хяналтаа улам чангатгаж буйн нэг илрэл гэж олон улсын хэвлэлүүд онцолж байна.
| Москвад ялалтын баярын өдрүүдэд интернетийг түр хязгаарлана |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38