Атлантын далайд аялж явсан Нидерландын “MV Hondius” аяллын хөлөг онгоцонд хантавирусийн сэжигтэй халдвар дэгдэж, гурван зорчигч нас барсан талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) мэдээллээ. Одоогоор зургаан хүн халдвар авсан байж болзошгүйгээс нэг тохиолдол лабораториор батлагдсан бөгөөд нэг өвчтөн Өмнөд Африкт эрчимт эмчилгээнд хэвтэж байна.
Тус хөлөг Аргентинаас хөдөлж, Антарктид болон бусад бүсээр аялсны дараа Кабо-Верде орчимд хүрсэн бөгөөд хөлөг дээр ойролцоогоор 150 зорчигч явжээ.
Хантавирус нь ихэвчлэн халдвартай мэрэгч амьтдын шээс, ялгадас, бохирдсон тоосонцроор дамжин халдварладаг бөгөөд хүнд тохиолдолд амьсгалын замын ноцтой өвчин үүсгэж, нас баралтын түвшин өндөр байдаг.
Одоогоор халдварын эх үүсвэрийг тогтоохоор олон улсын эрүүл мэндийн байгууллагууд мөрдөн шалгаж байгаа бөгөөд өвчтэй зорчигчдыг яаралтай нүүлгэн шилжүүлэх ажиллагаа үргэлжилж байна.
| Аяллын хөлөг онгоцонд хантавирус дэгдэж, гурван хүн нас барлаа |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38