БНАСАУ буюу Умард Солонгос улсын нийслэл Пхеньян хотод Орос–Украины дайнд оролцож амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан дурсгалын музейг албан ёсоор нээлээ.
Музей нь гадаад цэргийн ажиллагаанд оролцсон цэргүүдийн “баатарлаг гавьяа”-г онцлон харуулсан бөгөөд Орос-Украины дайнд амь үрэгдсэн хойд солонгос цэргүүдийн дурсгалыг мөнхжүүлэх зорилготой аж. Үзмэрүүдэд дайны талбарт хэрэглэгдсэн зэвсэг техник, баримтат материал, цэргүүдийн тухай мэдээллийг дэлгэн үзүүлж байгаа юм.
Олон улсын ажиглагчдын үзэж буйгаар энэхүү музей нь Пхеньяны зүгээс тус дайнд оролцсон цэргүүдээ албан ёсоор хүлээн зөвшөөрч, дотоод суртал ухуулгын хэрэгсэл болгон ашиглаж буй томоохон дохио болж байна. Мөн энэ үйл явдал нь Умард Солонгос, Оросын цэргийн хамтын ажиллагаа улам гүнзгийрч байгааг илтгэж байна гэж шинжээчид дүгнэжээ.
Өмнөд Солонгосын тагнуулын байгууллагын тооцооллоор Умард Солонгосоос хэдэн арван мянган цэрэг илгээгдсэн байж болзошгүй бөгөөд тэдний тодорхой хэсэг нь дайны явцад амь үрэгдсэн гэж үзэж байгаа юм.
| Умард Солонгос Украины дайнд амь үрэгдсэн цэргүүддээ зориулсан музей нээлээ |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38