Германы Lufthansa компани түлшний үнэ огцом өссөний улмаас богино зайн 20 000 орчим нислэгийг цуцлахаар болжээ.
Түлшний үнэ огцом өссөн энэ үед ойрын зайн нислэг хийвэл компани зардлаа нөхөх боломжгүй гэж Lufthansa компанийн удирдлагууд үзсэн байна. Ийнхүү олон нислэг цуцалснаар 40 мянга гаруй тонн түлш хэмнэнэ гэж найдаж байгаа аж. Түүнчлэн Европын Air France-KLM холдинг, Америкийн Delta зэрэг өөр хэд хэдэн компани нислэгийн тоог түр хугацаанд бууруулсан байна.
АНУ, Ираны сөргөлдөөн эхэлснээс хойш Ойрх Дорнод дахь түлшний үйлдвэрлэл, тээвэрлэлт саатсаны улмаас онгоцны түлшний үнэ хоёр дахин нэмэгджээ. Цаашлаад сөргөлдөөн үргэлжилсээр байвал цуцлагдсан нислэгийн тоо улам нэмэгдэж, тийзний үнэ өснө гэж шинжээчид анхааруулсан байна.
Учир нь Персийн булангийн орнууд болон тэдгээрийн газрын тос боловсруулах үйлдвэрүүд нь онгоцны түлшний гол эх үүсвэрийг хангадаг. Чухамхүү эдгээр орнуудаас Европ онгоцны түлшнийхээ 50 хувийг импортолдог аж. Түлшний нийлүүлэлтийн ихэнх хэсэг нь Ормузын хоолойгоор дамжин өнгөрдөг ч Ойрх Дорнодод үүссэн асуудлын улмаас энэ хоолойгоор нэвтрэх боломжгүй болоод байгаа юм.
| Түлшний үнэ өссөний улмаас агаарын тээврийн компаниуд нислэгээ цуцалж эхэллээ |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20