Швейцарийн Альпийн нуруунд байрлах уулын хяналтын вебкамерт санамсаргүйгээр хувийн агшин бичигдсэн тухай олон улсын зарим хэвлэлд нийтлэгдээд байна. Тодруулбал, Альпийн нурууны Швейцарийн хэсэгт байрлах цаг агаарын ажиглалтын камерын бичлэгт цасан дунд зугаацаж буй нүцгэн хосын дүрс буусан байна.
Уг камер нь олон нийтэд нээлттэй, аялал жуулчлал болон цаг агаарын нөхцөл байдлыг шууд дамжуулах зориулалттай ажиглалтын төхөөрөмж байсан бөгөөд тухайн хос камерын байршлыг анзаараагүй байх магадлалтай гэж эх сурвалжууд онцолж байна. Бичлэг нь зориудаар бус, санамсаргүй байдлаар хийгдсэн гэдгийг мөн дурджээ.
Тухайн үед бүс нутгийн цаг агаарын байдлыг тандахаар явган аялж явсан ноён А мөн дээрх дүр зургийг нүдээр харснаа мэдээлээд буй юм. Тэрбээр "Би цаг агаарын байдал, хэр их цас орсныг шалгаж явсан. Гэнэт тэднийг хараад инээд хүрч, бас даарч байгаа байх даа гэж бодсон” гэжээ.

| Альпийн нурууны хяналтын камерт нүцгэн хосын дүрс буужээ |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38