БНСУ эрчим хүчний тарифын тогтолцоондоо томоохон өөрчлөлт оруулж, өдрийн хэрэглээг дэмжих, оройн ачааллыг бууруулах зорилготой “цагийн ялгаварт тариф”-ын шинэ системийг энэ сарын 16-наас хэрэгжүүлж эхэллээ.
Шинэчилсэн бодлогын дагуу өмнө нь ажлын өдрийн 11:00-15:00 цагт үйлчилдэг хамгийн өндөр тарифыг бууруулж, харин 18:00-21:00 цагийг хамгийн өндөр тарифтай цаг болгон шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, өмнө нь өдрийн цаг хамгийн үнэтэй байсан бол одоо оройн хэрэглээ илүү өндөр үнээр тооцогдох болсон аж.
Тарифын өөрчлөлтийн хүрээнд:
Харин оройн 18:00-21:00 цаг нь өмнө нь дунд түвшний тарифтай байсан бол одоо хамгийн өндөр тарифтай ангилалд шилжсэн бөгөөд энэ нь хэрэглэгчдэд бодит өсөлт болж нөлөөлөхөөр байна.
Засгийн газар уг өөрчлөлтийг сэргээгдэх эрчим хүчний өсөлттэй холбон тайлбарлаж байна. Тодруулбал, нарны эрчим хүч өдрийн цагаар илүүдэлтэй үйлдвэрлэгддэг бол оройн хэрэглээг хангахын тулд шингэрүүлсэн хий (LNG) зэрэг өндөр өртөгтэй эх үүсвэр ашиглах шаардлагатай байдаг аж.
Мөн шинэ системийн хүрээнд:
Энэхүү тарифын шинэчлэл нь эхний ээлжид нийт цахилгаан хэрэглээний 46 хувийг бүрдүүлдэг томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд хэрэгжиж байгаа бөгөөд цаашид бусад хэрэглэгчдэд үе шаттайгаар нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Ийн Солонгос улс эрчим хүчний тарифыг “өдөр хямд, орой үнэтэй” бүтэц рүү шилжүүлснээр хэрэглээний хэв маягийг өөрчилж, сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэх зорилт тавьж байна.
| Солонгосын эрчим хүчний тариф шинэчлэгдэж, оройн хэрэглээ өндөр үнэтэй боллоо |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38