Өмнөд Солонгосын Тэжон хотын O-World амьтны хүрээлэнгээс чоно оргосон хэрэг гарч, холбогдох байгууллагууд өргөн хүрээтэй эрэн хайх ажиллагаа явуулж байна.
Тодруулбал, дөрөвдүгээр сарын 8-ны өдөр уг амьтан хашааныхаа доогуур нүх ухаж оргосон бөгөөд үүний дараа цагдаа, онцгой байдлын алба, цэргийнхэн оролцсон 300 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг хайгуулд гарчээ. Мөн дрон, дулаан мэдрэгч төхөөрөмж, эрлийн нохой ашиглан чоныг илрүүлэх ажиллагааг эрчимжүүлсэн байна.
Аюулгүй байдлыг хангах үүднээс ойролцоох сургуулиудын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож, иргэдийг болзошгүй эрсдэлээс сэрэмжлүүлсэн талаар албаныхан мэдээлжээ. Зарим иргэд чоныг хотын гудамжинд явж байхыг харсан тухай мэдээлэл өгсөн байна.
Одоогийн байдлаар оргосон чоныг барьж аваагүй бөгөөд эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Холбогдох албаны зүгээс амьтныг унтуулах аргаар барихыг зорьж байгаа ч, шаардлагатай тохиолдолд устгах арга хэмжээ авахыг үгүйсгээгүй байна.
| Тэжон хотод оргосон чоныг 300 хүн гурав дахь өдрөө хайж байна |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38