Германд шатахууны үнэ сүүлийн өдрүүдэд огцом өсөж, сүүлийн жилүүдийн хамгийн өндөр түвшинд хүрээд байгааг олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
2026 оны хавраас эхлэн дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ нэмэгдсэн нь Европын орнууд, тэр дундаа Германд шууд нөлөөлжээ. Ялангуяа Ойрхи Дорнод дахь геополитикийн хурцадмал байдал, нийлүүлэлтийн эрсдэл нэмэгдсэн нь үнийн өсөлтийн гол шалтгаан болж байгаа аж.
Сүүлийн мэдээллээр дизель түлшний үнэ литр тутамдаа 2.44 евро /10 074 төгрөг/ болж, шинэ дээд түвшинд хүрсэн бол бензиний үнэ мөн 2 еврог давжээ. Богино хугацаанд шатахууны үнэ 15 хувиас дээш өссөн нь хэрэглэгчдэд мэдэгдэхүйц дарамт учруулж эхэлсэн байна.
Үнийн өсөлт нь Германы эдийн засагт ч сөргөөр нөлөөлж, инфляц нэмэгдэх, эдийн засгийн өсөлтийн таамаг буурахад хүргэж байгааг шинжээчид анхааруулжээ.
Нөхцөл байдлыг зохицуулахын тулд Германы Засгийн газар шатахууны үнийг өдөрт нэгээс олон удаа нэмэхийг хязгаарласан зохицуулалт хэрэгжүүлж эхэлсэн ч энэ нь үнийн өсөлтийг бүрэн зогсоож чадахгүй байгааг албаныхан онцолсон байна.
| Германд шатахууны үнэ огцом нэмэгдэж, дээд түвшинд хүрлээ |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38