АНУ-ын NASA-гийн хэрэгжүүлж буй Artemis II нислэгийн баг хүн төрөлхтний сансарт хүрсэн хамгийн алс зайг тогтоож, түүхэн амжилт гаргалаа. Тэд өмнө нь 1970 онд Apollo 13 нислэгийн тогтоосон дээд амжилтыг эвдсэн байна.
Олон улсын хэвлэлүүдийн мэдээлснээр, Artemis II багийнхан дэлхийгээс 400 мянга гаруй километрийн зайд хүрч, хүн төрөлхтний түүхэнд хамгийн хол ниссэн баг болжээ. Энэ нь 50 гаруй жилийн турш хадгалагдсан Apollo 13-ын рекордыг шинэчилсэн анхны тохиолдол болж байна.

Нисгэгчид Сарны ойролцоо хүрч, тойрон өнгөрөх “flyby” маневрыг амжилттай гүйцэтгэсний дараа таталцлын хүчийг ашиглан дэлхий рүү буцах замдаа орсон байна. Энэхүү “free-return trajectory” буюу өөрөө буцах зам нь ямар нэгэн саатал гарсан тохиолдолд сансрын хөлөг автоматаар дэлхийд ойртох боломжийг бүрдүүлдэг онцлогтой.
Мөн нислэгийн үеэр сансрын хөлөг Сарны нөгөө талд орж байх үед дэлхийтэй холбоо түр хугацаанд тасарсан ч энэ нь төлөвлөгөөний дагуу явагдсан үзэгдэл байжээ.

Artemis program-ын хүрээнд хэрэгжиж буй энэхүү нислэг нь ирээдүйд хүн төрөлхтнийг дахин Сар дээр буулгах зорилготой дараагийн шатны бэлтгэл гэж үзэж байна. Тодруулбал, Artemis II нь нисгэгчтэй туршилтын нислэг бөгөөд цаашид хэрэгжих Artemis III нислэгээр Сар дээр хүн буулгах зорилт тавигдсан юм.
| “Артемис II” нислэг “Аполлон 13”-ын рекордыг эвдэж, дэлхий рүү буцах замдаа орлоо |
2026-05-25 15:40:30
2026-05-25 10:39:30
2026-05-22 13:35:55
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02