АНУ-ын NASA-ийн хэрэгжүүлж буй Artemis II mission-ийн хүрээнд хүн төрөлхтөн 53 гаруй жилийн дараа сарыг чиглэн нислээ. Энэхүү түүхэн хөөргөлт Улаанбаатарын цагаар өнөөдөр өглөө амжилттай болж, дэлхийн тойрог замаас давж “гүн сансар”-т хүрсэн анхны хүнтэй нислэг болж байна.
Сүүлд 1972 онд Apollo 17 mission-ийн үеэр хүмүүс сарыг зорьсноос хойш ийнхүү 53 жилийн дараа дахин ийм хэмжээний аялал хийгдэж буй нь онцлог юм. Тухайн үед хүн төрөлхтөн саран дээр бууж байсан бол энэ удаагийн нислэг нь буулт хийхгүй, харин сарыг тойрон нисэж, ирээдүйн нислэгүүдийн бэлтгэлийг хангах зорилготой байна.
Нислэгт дөрвөн сансрын нисгэгч оролцож байгаа бөгөөд нийтдээ 10 орчим хоног үргэлжлэх төлөвтэй. Энэ хугацаанд хөлгийн системүүд, хүний бие махбодын хариу үйлдэл болон гүн сансарт ажиллах технологийг бодит нөхцөлд турших аж.
Artemis program нь хүн төрөлхтнийг дахин саран дээр буулгах, цаашлаад Ангараг гариг руу нисэх суурийг тавих зорилготой урт хугацааны хөтөлбөр юм. Энэ удаагийн нислэг амжилттай болбол ойрын жилүүдэд хүмүүсийг саран дээр буулгах дараагийн шат эхлэх юм.
Ийнхүү дэлхий дахин сансар судлалын шинэ эрин рүү шилжиж, хүн төрөлхтөн дахин сарыг зорих томоохон алхмыг хийлээ.
| 53 жилийн дараах хүн төрөлхтний сарны нислэг амжилттай эхэллээ |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20