Судлаачид угаалгын нунтаг хэрэглэх шаардлагагүй, зөвхөн усаар зайлахад цэвэрлэгддэг шинэ төрлийн даавууны бүрхүүл боловсруулсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээллээ. Уг технологийг Хятадын эрдэмтэд танилцуулж, судалгааны үр дүнг Communications Chemistry сэтгүүлд нийтэлсэн байна.
Судалгаанд даавууны гадаргууд тусгай полимер давхарга үүсгэх аргыг ашигласан бөгөөд энэ нь бохир, тослог, бичил биетүүдийг наалдахаас сэргийлдэг аж. Ингэснээр хувцсыг уламжлалт угаалгын нунтаг ашиглахгүйгээр, зөвхөн усаар зайлахад цэвэрлэх боломжтой болжээ.
Туршилтаар энэхүү бүрхүүл нь олон төрлийн даавуунд үйлчилж, 100 гаруй удаагийн угаалтын дараа ч чанараа алдаагүй байна. Мөн угаалгын явцад хэрэглэх ус, цахилгаан, цаг хугацааг 80 гаруй хувиар бууруулах боломжтойг судлаачид онцолжээ.
Гэсэн хэдий ч уг технологи нь одоогоор лабораторийн шатандаа байгаа бөгөөд өргөн хэрэглээнд нэвтрээгүй байна. Судлаачид цаашид үйлдвэрлэлийн зардлыг бууруулж, масс хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлд ажиллаж байгаа аж. Ийнхүү угаалгын нунтаггүйгээр хувцас цэвэрлэх боломжийг бүрдүүлэх энэхүү шинэ шийдэл нь усны хэрэглээг бууруулах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг багасгах чухал алхам болохыг мэргэжилтнүүд үзэж байна.
| Зөвхөн усаар угааж болдог даавууны шинэ технологи танилцуулагдлаа |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20