Вьетнам улсад гар, хөл, амны өвчний (HFMD) дэгдэлт эрчимжиж, нас баралт бүртгэгдсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Тус улсын өмнөд бүс, ялангуяа Хо Ши Мин хот-д халдварын тохиолдол огцом өссөн нь анхаарал татаж байна.
Орон нутгийн халдварт өвчний хяналтын байгууллагын мэдээлснээр 2026 оны эхнээс хойш зөвхөн Хо Ши Мин хотод 7 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, дор хаяж гурван хүн нас баржээ. Харин улсын хэмжээнд гар, хөл, амны өвчний халдвар 25 мянга давж, нас баралт дөрөв хүрсэн талаар эх сурвалжууд онцолсон байна.
Эмч, мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ удаагийн дэгдэлтэд Enterovirus 71 вирус голлон нөлөөлж байгаа бөгөөд уг вирус нь өвчний хүнд хэлбэрийг үүсгэж, бага насны хүүхдүүдэд тархи, мэдрэлийн тогтолцооны хүндрэл өгөх эрсдэлтэй аж.
Вьетнамын Эрүүл мэндийн яамнаас орон даяар урьдчилан сэргийлэх арга хэмжээг чангатгаж, сургууль, цэцэрлэгүүдэд халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэхийг үүрэг болгожээ. Мөн эцэг эхчүүдийг хүүхдийн ариун цэвэр, гар угаах дадалд онцгой анхаарахыг уриалж байна.
Гар, хөл, амны өвчин нь ихэвчлэн бага насны хүүхдүүдэд халдварладаг бөгөөд халуурах, ам, гар, хөл дээр тууралт гарах шинж тэмдгээр илэрдэг ч зарим тохиолдолд хүндэрч, амь насанд аюул учруулж болзошгүй юм.
| Вьетнамд гар, хөл, амны өвчин дэгдэж, гурван хүн нас барлаа |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20