Их Британи улс өсвөр насныхны сошиал медиа хэрэглээг хязгаарлах зорилготой туршилтыг эхлүүлээд байна. Тус улсын засгийн газар 13–17 насны 300 орчим хүүхдийг хамруулсан зургаан долоо хоногийн туршилтыг 2026 оны гуравдугаар сард эхлүүлжээ.
Энэхүү туршилтаар оролцогчдыг хэд хэдэн бүлэгт хуваан, сошиал хэрэглээг өөр өөр түвшинд хязгаарлаж байгаа юм. Тухайлбал, зарим хүүхдэд сошиал сүлжээг бүрэн хориглох, заримд нь өдөрт нэг цагийн хэрэглээний хязгаар тогтоох, мөн оройн цагаар ашиглахыг хориглох зэрэг арга хэмжээг туршиж байна.
Судалгааны хүрээнд сошиал медиа хэрэглээ өсвөр насныхны нойр, сэтгэл зүй, сурлагын үзүүлэлт болон гэр бүлийн харилцаанд хэрхэн нөлөөлж байгааг бодит нөхцөлд тодорхойлохыг зорьж байгаа аж.
Энэхүү туршилт нь 16-аас доош насныханд сошиал медиа хэрэглэхийг хуулиар хориглох боломжийг судалж буй бодлогын нэг хэсэг бөгөөд гарсан үр дүн нь цаашдын зохицуулалтад нөлөөлөх юм.
Иймд одоогоор улс даяар шууд хориг хэрэгжээгүй ч бодит туршилт эхэлсэн нь цахим орчны зохицуулалтыг чангатгах дараагийн алхам болж магадгүй байна.
| Их Британи өсвөр насныхны цахим хэрэглээг хязгаарлах туршилт эхлүүллээ |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38