АНУ-ын Нью-Мексико мужийн тангарагтны шүүх “Meta” компанид 375 сая ам.долларын торгууль ногдуулах шийдвэр гаргав. АНУ-ын Нью-Мексико мужийн тангарагтны шүүхээс “Meta” компанийг хэрэглэгчдээ төөрөгдүүлсэн, бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэн 375 сая ам.долларын торгууль ногдуулах шийдвэр гаргажээ. Тус хэрэг нь 2023 онд Нью-Мексико мужийн Ерөнхий прокуророос гаргасан нэхэмжлэлийн хүрээнд үүссэн бөгөөд шүүх хурлын явцад “Meta” компанийн платформууд дээр хүүхдийн эсрэг чиглэсэн хууль бус үйл ажиллагаа өрнөх эрсдэл байхад компанийн зүгээс хангалттай арга хэмжээ аваагүй, хэрэглэгчдэд аюулгүй байдлын талаар бодит байдлаас зөрүүтэй мэдээлэл өгсөн гэж үзжээ.
Компанийн ажилтнууд болон гадны шинжээчид хүүхдэд учрах эрсдэлийн талаар "Meta"-гийн удирдлагуудад удаа дараа анхааруулж байсан ч тэд үл тоомсорлосон баримтууд шүүх хуралдааны үеэр дэлгэгдэж, алгоритм нь хүүхдийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүйг харуулсан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд дараагийн шатанд платформын аюулгүй байдлыг сайжруулах зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. “Meta” компанийн зүгээс уг шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдахаа мэдэгдээд байна.
Эх сурвалж: Шүүхийн суваг
| АНУ-ын тангарагтны шүүх “Meta” компанид 375 сая ам.долларын торгууль ногдууллаа |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20