Иран-д 2026 оны гуравдугаар сарын 19-нд гурван залууд цаазын ял гүйцэтгэсэн нь олон улсын анхаарлыг татаж байна. Цаазлагдсан хүмүүс нь 19 настай бөх Салех Мохаммадигаас гадна Мехди Гасеми, Саид Давуди нар байжээ.
Тэднийг 2026 оны нэгдүгээр сард болсон эсэргүүцлийн жагсаалтай холбоотой хэрэгт буруутган, “Бурхны эсрэг дайсагнал” (moharebeh) гэх зүйл ангиар ялласан бөгөөд цагдаагийн албан хаагчийн аминд хүрсэн гэж шүүх үзсэн байна. Уг шийдвэрийг Дээд шүүх хэвээр үлдээж, ялыг Кум хотод дүүжилж гүйцэтгэсэн гэж гадаадын хэвлэлүүд мэдээлжээ.
Иран дахь уг хэрэг нь 2026 оны эхээр өрнөсөн эсэргүүцлийн давалгааны дараах анхны цаазын ялуудын нэг болж байна. Олон улсын хүний эрхийн байгууллагууд энэ хэргийг шүүмжилж, шүүх ажиллагаа ил тод бус, эрүүдэн шүүсэн байж болзошгүй хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ.
Залуу бөхийн хувьд дотоодын тэмцээнүүдэд амжилт гаргаж байсан бөгөөд түүний цаазын шийдвэр нь спортын хүрээнийхэн болон хүний эрхийн байгууллагуудын эсэргүүцэлтэй тулгарч эхэлсэн байна.
| Иранд 19 настай бөхийг цаазаллаа |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38