Дональд Трамп “үр бүтээлтэй” яриа хэлэлцээ болсон гэж мэдэгдсэний дараахан Иран улс АНУ-тай ямар нэгэн хэлэлцээ хийгээгүй хэмээн албан ёсоор үгүйсгэлээ. Ираны парламентын дарга Мохаммед Багер Галибаф даваа гарагт мэдэгдэхдээ “АНУ-тай ямар ч хэлэлцээ хийгээгүй” гэж онцолж, АНУ-ын талаас гарч буй ийм мэдээллийг хуурамч мэдээ гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр энэ төрлийн мэдээлэл нь санхүү болон газрын тосны зах зээлд нөлөөлөх, мөн Israel болон АНУ-ын стратегийн нөхцөл байдлыг сайжруулах зорилготой байж болзошгүй гэж мэдэгджээ.
Үүнтэй ижил байр суурийг Ираны Гадаад хэргийн яамны төлөөлөгч Эсмаил Багаеи илэрхийлж, АНУ-тай шууд хэлэлцээ хийгээгүй гэдгийг дахин нотолсон байна. Гэхдээ тэрбээр зарим найрсаг улс орнуудаар дамжуулан АНУ-ын талаас мессеж ирсэн байж болохыг дурдсан байна.
Энэ бүхэн нь АНУ–Израиль–Ираны хоорондын зөрчилдөөн дөрөв дэх долоо хоногтоо үргэлжилж буйтай давхцаж байгаа бөгөөд Тегеран хот руу Израилийн талаас шинэ довтолгооны давалгаа эхэлсэн тухай мэдээлэл гарсан байна. Үүний хариуд Иран улс Ойрхи Дорнодын бүс нутгаар пуужин болон дрон ашиглан цохилт өгч, дэлхийн газрын тос, байгалийн хийн нийлүүлэлтийн чухал зангилаа болох Ормузын ххолойн хөдөлгөөнийг үндсэндээ хаахад хүргэжээ.
Ийнхүү хурцадмал байдал нэмэгдэхийн хэрээр дэлхийн эрчим хүчний зах зээлд доргилт үүсч, нефть болон хийн үнэ огцом өсөхөд хүрээд байна. Ормузын хоолойгоор дэлхийн нийлүүлэлтийн ойролцоогоор тавны нэг дамждаг тул энэхүү нөхцөл байдал нь зөвхөн бүс нутгаар хязгаарлагдахгүй, дэлхий даяарх эдийн засаг, иргэдийн амьдралд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлийг нэмэгдүүлж байгаа юм.
Эх сурвалж: Al Jazeera
| Иран АНУ-тай хэлэлцээ хийсэн гэх мэдээллийг үгүйсгэв |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20