Их Британи улсын Кент мужид менингитийн халдварын дэгдэлт бүртгэгдэж, дор хаяж хоёр хүн нас барсан талаар гадаадын хэвлэлүүд мэдээлж байна. Тодруулбал, халдвар Кентербери орчимд тархаж, хэд хэдэн тохиолдол батлагдаад байгаа юм.
Эх сурвалжуудын мэдээлснээр, нас барсан хүмүүсийн нэг нь их сургуулийн оюутан, нөгөө нь ахлах ангийн сурагч байжээ. Үүнээс гадна 11 хүн халдвар авч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаар албаныхан мэдэгдсэн байна.
Уг дэгдэлт нь менингококкийн B бүлгийн халдвар байх магадлалтай бөгөөд ойрын хавьтал, олон нийтийн харилцаагаар дамжин тархсан байж болзошгүй гэж үзэж байгаа аж. Иймд эрүүл мэндийн байгууллагууд халдвартай хүмүүсийн ойрын хавьтлуудыг яаралтай шинжилгээнд хамруулж, урьдчилан сэргийлэх антибиотик болон вакцинжуулалтыг эхлүүлжээ.
Мөн албаныхан уг нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, шаардлагатай тохиолдолд нэмэлт арга хэмжээ авахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Иргэдийг халдварын шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандахыг зөвлөж байгаа юм.
| Англид менингитийн дэгдэлт гарч, хоёр хүн амиа алдлаа |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20