Япон улсад инфляц болон амьжиргааны өртөг нэмэгдэж байгаатай холбоотойгоор хоол хүнсний татварыг бууруулах асуудал улс төрийн хүрээнд яригдаж байна. Тодруулбал, тус улсын Ерөнхий сайд Sanae Takaichi хоол хүнсэнд ногдуулдаг хэрэглээний татвар буюу НӨАТ-ыг түр хугацаанд тэглэх боломжийг судалж байгаа талаар Японы хэвлэлүүд мэдээлжээ.
Одоогийн байдлаар Японд хэрэглээний татварын стандарт хувь хэмжээ 10 хувь байдаг бол хүнсний бүтээгдэхүүнд 8 хувийн хөнгөлөлттэй татвар үйлчилдэг. Харин үнийн өсөлт иргэдийн амьжиргаанд дарамт болж буйтай холбогдуулан хоол хүнсний 8 хувийн татварыг тодорхой хугацаанд 0 хувь болгох санал гарч байгаа аж.
Хэрэв уг санал хэрэгжвэл иргэдийн өдөр тутмын хэрэглээний зардлыг бууруулах, инфляцын дарамтыг багасгах зорилготой гэж тайлбарлаж байна. Гэсэн хэдий ч уг санаачилга одоогоор албан ёсоор батлагдаагүй бөгөөд парламентын хэлэлцүүлэг, эдийн засгийн үнэлгээ шаардлагатай хэвээр байгаа юм.
Эдийн засгийн зарим шинжээчид татварыг тэглэх нь богино хугацаанд иргэдэд дэмжлэг болох ч улсын төсвийн орлогод нөлөөлөх эрсдэлтэй гэж үзэж байна. Иймээс Японы засгийн газар уг асуудлыг нарийвчлан хэлэлцэж, боломжит хувилбаруудыг судалж байгаа талаар эх сурвалжууд мэдээлжээ.
| Япон хоол хүнсний НӨАТ-ыг түр хугацаанд 0 хувь болгох асуудлыг хэлэлцэж байна |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38