Нэхэмжлэгч, К.Г.М сэтгэл гутралд орсон явдлаа олон нийтийн сүлжээний зохисгүй хэрэглээтэй холбож, Мета компанийг шүүхэд өгчээ. АНУ-ын Лос-Анжелес хотын Дээд шүүхэд олон нийтийн сүлжээний хор нөлөө, хүүхэд залуучуудын сэтгэцийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаарх тангарагтны шүүх хурал өндөрлөж, шийдвэр гаргах шатандаа шилжжээ. Шүүх хурлын явцад Meta болон YouTube компанийн өмгөөлөгчид платформууд нь хэрэглэгчдэд аюулгүй гэж мэдэгдсэн бол нэхэмжлэгч тал технологийн компаниудыг бүтээгдэхүүнээ зориуд "донтуулах" хэлбэрээр зохион бүтээж, өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэж маргажээ.
Зургаан долоо хоног үргэлжилсэн шүүх хуралд Meta компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг, Instagram-ын тэргүүн Адам Моссери нарын удирдлагууд мэдүүлэг өгсөн юм.
Нэхэмжлэгч, өдгөө 20 настай К.Г.М нь шүүхэд мэдүүлэхдээ:
• 6 настайгаасаа YouTube, 9 настайгаасаа Instagram ашиглаж эхэлсэн.
• 10 настайдаа сэтгэл гутралд орж, өөрийгөө гэмтээх үйлдэл хийж эхэлсэн.
• 13 настайдаа өөрийнхөө дүр төрхөд хэт санаа зовох эмгэг болон нийгмээс өөрийгөө тусгаарлах эмгэгтэй гэж оношлогдсон бөгөөд үүнийг олон нийтийн сүлжээний платформуудын зохисгүй хэрэглээтэй холбон тайлбарлажээ.
Харин хариуцагч талын өмгөөлөгчид нэхэмжлэгчийн сэтгэцийн асуудлыг гэр бүлийн таагүй нөхцөл байдалтай холбон тайлбарлаж, "Эдгээр асуудал Инстаграм ашиглаагүй байсан ч үүсэх байсан уу?" гэдэгт тангарагтны шүүгчид анхаарлаа хандуулах ёстой гэсэн байр суурийг илэрхийлжээ.
Шүүх хурлын явцад компаниудын өмнө нь нууцлагдаж байсан дотоод баримт, имэйлүүд ил болжээ. Тухайлбал,
• YouTube-ийн 2021 оны дотоод баримтад хэрэглэгчийн сайн сайхан байдлыг хэмжих үзүүлэлт байхгүй, харин гол зорилго нь "хэрэглэгчийг донтуулах" гэж дурджээ.
• Meta-ийн 2020 оны дотоод имэйлд тус компанийн ажилтан нь "Instagram бол мансууруулах бодис, бид үндсэндээ хар тамхи нийлүүлэгчид шиг ажиллаж байна" гэж бичжээ. Хэрэв тангарагтны шүүгчид компаниудыг буруутай гэж тогтоовол Meta болон YouTube асар их торгууль хүлээхээс гадна платформынхоо үндсэн алгоритм, үйл ажиллагааг өөрчлөх шаардлагатай болох аж.
Эх сурвалж: https://www.facebook.com/profile.php?id=61570089008160 (Шүүхийн суваг)
| Олон нийтийн сүлжээний зохисгүй хэрэглээнээс сэтгэл гутралд орсон хэмээн Мета компанийг шүүхэд өгчээ |
2026-03-13 13:10:49
2026-03-13 10:46:25
2026-03-13 10:30:15
Дундаж цалин 2.8 сая төгрөг байна
2026-03-16 12:14:55
"Эко" С.Нямдаваа Hilton зочид буудлын салбарыг Монголд нээж байна
2026-03-16 11:46:58
Олон нийтийн сүлжээний зохисгүй хэрэглээнээс сэтгэл гутралд орсон хэмээн Мета компанийг шүүхэд өгчээ
2026-03-16 11:35:31
Түмнийхээ итгэлийг дааж яваа бол энэ хуулиас айх хэрэггүй гэв
2026-03-16 10:53:49
Хөрш айлынхаа жирэмсэн эмэгтэйг охинтой нь хамт хөнөөсөн этгээдийн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-03-16 10:44:36
Сурагчдад үндэсний бөхийг таниулах чиглэлээр гэрээ хийлээ
2026-03-16 10:07:26
Хэнтийн Дадалд түймэр гарч, 2 га газар өртлөө
2026-03-16 09:22:14
Танилц: Өнөөдөр эхлэх УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлууд
2026-03-16 09:15:54
Өнөөдөр ихэнх нутгаар салхи, шуургатай
2026-03-16 08:44:44
Мал арилжих, гэр бүрэхэд сайн өдөр
2026-03-16 07:57:33
Улаанбаатар хотын цэвэр усны ундарга гэж ярьдаг Цэцэрлэгт хүрээлэнгийн соруулдаг нойлын битүүмж алдагджээ
2026-03-15 15:17:19
Улаан бурхан өвчний тохиолдол улсын хэмжээнд 14'365 бүртгэгдэж нас баралтын тоо 15 хүрлээ
2026-03-15 15:03:03
Ихэнх нутгаар хүйтэрнэ
2026-03-15 09:25:00
Үс засуулахад өлзийтэй сайн
2026-03-15 09:15:58