Нохойноос айж зугтахдаа гэмтсэн эмэгтэйд 1,500 еврогийн нөхөн төлбөр олгоно.
Нюрнберг хотын Дээд бүсийн шүүх уяагүй сул явж байсан нохойноос айж зугтахдаа унаж гэмтсэн эмэгтэйд 1,500 еврогийн (ойролцоогоор 6,300,000 төгрөг) нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэлээ. Үйл явдал Хофгартен цэцэрлэгт хүрээлэнд болсон бөгөөд Чихуахуа үүлдрийн нохой эмэгтэй рүү гүйж ирэх үед тэрээр айж зугтахдаа унаж, гартаа гэмтэл авчээ. Үүний улмаас эмэгтэй нохойн эзнээс өвдөлт, зовуурийн нөхөн төлбөр гаргуулахаар шүүхэд хандсан байна. Хэргийг анх хэлэлцсэн анхан шатны шүүх нэхэмжлэгч эмэгтэйг тодорхой хэмжээнд болгоомжгүй хандсан хэмээн үзэж, нөхөн төлбөрийн хэмжээг 314.78 евро (ойролцоогоор 1,300,000 төгрөг) болгон бууруулан олгох шийдвэр гаргасан байна. Шүүхийн дүгнэлтээр эмэгтэй нохойноос зугтахдаа хэт сандарсан нь унаж, гэмтэхэд нөлөөлсөн гэж үзжээ. Харин давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж шийдвэрлэсэн бөгөөд ингэхдээ, сул тавьсан нохой хүн рүү гүйж ирэхэд айж зугтах нь хүний хэвийн хамгаалах хариу үйлдэл бөгөөд нохой жижиг биетэй байсан ч бодит аюул учруулах боломжтой гэж үзжээ. Мөн нохой найрсаг байдлаар сүүлээ шарвасан байсан ч объектив ажиглагчийн хувьд бүрэн аюулгүй гэж дүгнэх боломжгүй гэж онцолсон байна.
Иймд тэжээвэр амьтан эзэмшигчийн хатуу хариуцлагын зарчмыг үндэслэн шүүхээс нэхэмжлэгч эмэгтэйд нөхөн төлбөр болох 1,500 евро (ойролцоогоор 6,300,000 төгрөг) олгохоор шийдвэрлэжээ.
Эх сурвалж: https://www.facebook.com/profile.php?id=61570089008160
| Нохойноос айж зугтахдаа гэмтсэн эмэгтэйд 1,500 еврогийн нөхөн төлбөр олгоно |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20