АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп "Дайн удахгүй дуусна" гэж дахин мэдэгджээ. Тодруулбал, Axios цахим хэвлэлд өгсөн товч ярилцлагадаа Ираны эсрэг дайн удахгүй дуусаж магадгүй, учир нь "бай болохоор зүйл үлдээгүй" гэж мэдэгджээ.
Түүнчлэн лхагва гарагт Кентакки мужид олон нийтэд хандан үг хэлэхдээ "бид дайнд ялсан" хэмээсэн байна. "Бид ялсан гэдгийг дуулгахыг минь зөвшөөрнө үү. Ялалтын талаар хэт эрт ярьмааргүй байдгийг та бүхэн мэдэж байгаа. Гэхдээ бид ялсан. Бид ялсан, ажиллагаа эхэлсэн эхний цагт л бүх зүйл дууссан" хэмээн Доналд Трамп мэдэгдсэн байна.
Хэдийгээр Доналд Трамп цэргийн ажиллагаа зорилгодоо хүрсэн гэж олон нийтэд мэдэгдэж байгаа ч байлдааны ажиллагаа хэзээ дуусах талаар ямар ч заавар, тушаал ирээгүй байгаа гэж АНУ, Израилын албаны этгээдүүд мэдэгдэж байгаа юм.
Тухайлбал, Израилын Батлан хамгаалахын сайд Исраэль Кац лхагва гарагт мэдэгдэл хийхдээ "цаг хугацааны хувьд хязгаарлагдсан зүйл байхгүй, бид бүхий л зорилгодоо хүрч, шийдэмгий ялалт байгуулах хүртэл шаардлагатай бүхий л хугацаанд дайтна" хэмээн онцолж байв.
Түүнчлэн доод тал нь дахин хоёр долоо хоногийн хугацаанд Иранд цохилт өгөхөөр бэлтгэж байгаа гэж АНУ, Израилын албаны этгээдүүд мэдэгджээ.
| Доналд Трамп: Намайг хүссэн цагт л дайн дуусна |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38