БНСУ-ын Хууль зүйн яам хууль бусаар ажиллаж буй гадаадын хүргэлтийн жолооч нарт арга хэмжээ авна. Өмнөд Солонгосын Хууль зүйн яам хууль бусаар хоол хүргэлтийн жолоочоор ажиллаж буй гадаадын иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор хоёр сарын хугацаанд өргөн хүрээтэй шалгалт явуулах болсноо даваа гарагт мэдэгдлээ. Яамнаас 3, 4-р сарыг “эрчимжүүлсэн хяналт шалгалтын хугацаа” гэж зарласан байна. Сүүлийн үед зарим гадаад оюутнууд бусдын Солонгос иргэний мэдээллийг зээлэх эсвэл хуурамчаар ашиглан хүргэлтийн жолоочоор ажиллаж байгаа нь дотоодын иргэдийн ажлын боломжид нөлөөлж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Томоохон хүргэлтийн платформууд болох Baedal Minjok (Baemin) болон Coupang Eats зэрэг нь ихэвчлэн хүргэлтийн жолоочдыг хувийн хүргэлтийн агентлагуудаар дамжуулан ажилд авдаг. Зарим агентлагууд гадаадын иргэдийг бараг дангаар нь ажилд авч мөн илүү өндөр шимтгэл авдаг байж болзошгүй гэж яамнаас мэдээлжээ. Мөн гадаад хүргэлтийн ажилчид ихэнхдээ даатгалд хамрагдаагүй байдаг. Тэд өндөр шимтгэл төлж, бага хөлсөөр ажиллахыг зөвшөөрдөг нь энэ салбарын дундаж орлогыг бууруулах эрсдэлтэй гэж салбарын төлөөлөгчид хэлж байна. Энэхүү шалгалт 3-р сарын 9-нөөс 4-р сарын 30 хүртэл нийт 53 хоног үргэлжилнэ. Хууль бусаар ажиллаж буй гадаадын иргэдийг илрүүлбэл торгууль ногдуулах эсвэл албадан гаргах арга хэмжээ авч болзошгүй.
Мөн өөрийн хүргэлтийн платформын аккаунтыг гадаадын жолооч нарт зээлдүүлсэн Солонгос иргэд эрүүгийн хариуцлага хүлээх боломжтой гэж яам анхааруулжээ.
| Хүргэлтийн аккаунтаа гадаад жолооч нарт зээлдүүлсэн Солонгос иргэдэд хариуцлага тооцно |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20