Израилийн зүгээс Ираны нийслэл Тегеран орчим дахь газрын тосны хадгалах байгууламжуудад агаарын цохилт өгсөн талаар олон улсын хэвлэлүүд мэдээллээ. Цохилтын дараа хэд хэдэн агуулахад томоохон дэлбэрэлт болж, хотын тэнгэрт өтгөн хар утаа дэгдсэн байна.
Гадаадын эх сурвалжуудын мэдээлснээр, халдлагад Тегеран болон ойролцоох бүсэд байрлах газрын тосны хэд хэдэн агуулах, түлш хадгалах байгууламж өртжээ. Дэлбэрэлтийн улмаас их хэмжээний гал гарч, галын дөл болон утаа хотын олон хэсгээс харагдсан тухай оршин суугчид мэдээлсэн байна.
Зарим мэдээлэлд дурдсанаар, цохилтод өртсөн байгууламжууд нь Ираны армийн болон Исламын хувьсгалт гвардын түлшний хангамжтай холбоотой байж болзошгүй аж. Гэсэн ч Ираны эрх баригчид халдлагын улмаас учирсан хохирлын хэмжээг албан ёсоор бүрэн мэдээлээгүй байна.
Халдлагын дараа Тегеран хотод агаарын бохирдол огцом нэмэгдэж, өтгөн утаа хотыг бүрхсэн талаар хэвлэлүүд онцолжээ. Мөн шатахууны нийлүүлэлтэд нөлөөлж болзошгүй гэж үзэн эрх баригчид зарим бүсэд шатахууны хэрэглээнд түр хязгаарлалт тогтоосон тухай мэдээлсэн байна.
Израиль болон Ираны хоорондын хурцадмал байдал сүүлийн үед нэмэгдэж байгаа бөгөөд энэхүү цохилт нь бүс нутгийн нөхцөл байдлыг улам хурцатгаж болзошгүй гэж шинжээчид анхааруулж байна.
| Израил Ираны газрын тосны агуулахад цохилт өгчээ |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20