Иранд АНУ, Израилын хамтарсан цэргийн ажиллагаа эхэлснээс хойш Монгол Улсын Засгийн газар тухайн бүс нутагт байгаа иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах талаар яаралтай арга хэмжээ авч, мэдээллээр хангаж, заавар, зөвлөгөөг өгч байна.
Ойрх Дорнодын бүс нутагт өнөөдрийн байдлаар Монгол Улсын 469 иргэн байгааг Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Б.Болд мэдээлжээ. Монгол иргэд Иран, Израил болон тус бүс нутгийн 10 гаруй улсад байгаа бөгөөд үүнээс 321 нь байнга оршин суугч, 148 нь түр зорчиж байгаа юм. Түр зорчиж буй 148 иргэн бүгд буцах хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд байнга оршин суугчдаас 20 иргэн мөн эх орондоо буцах хүсэлт гаргажээ.
Зарим улсын агаарын орон зай хаагдсан, нислэгүүд хязгаарлагдмал байгаа тул иргэдийг зохион байгуулалттайгаар татан авах ажиллагааг эхлүүлэхэд хүндрэлтэй байгаа бөгөөд нөхцөл байдал цаг, өдрөөр өөрчлөгдөж байгаа учраас Гадаад харилцааны яам боломжит хувилбаруудыг судалж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа аж. Тухайн бүс нутагт байгаа монгол иргэдтэй Элчин сайдын яамдаараа дамжуулан тогтмол холбоотой ажиллаж, шаардлагатай зөвлөгөө мэдээллийг өгч байгаа бөгөөд эрүүл мэндийн асуудал гарсан тохиолдолд холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэж байна. Хилийн чанадад ажиллаж, амьдарч буй иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Иргэдэд туслах сан”-г Засгийн газрын шийдвэрээр байгуулсан. Ойрх дорнодод үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор тус сангаас дэмжлэг авах албан ёсны хүсэлт одоогоор ирээгүй байна.
| Иран, Израилийн бүс нутагт 469 монгол иргэн байна |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20