Өмнөд Судан Улсад энхийг сахиулж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний 15 дугаар ээлжийн мотобуудлагын батальоныхон хамгаалалт хүсэж ирсэн иргэдийн дундаас жирэмсэн эмэгтэйг эх барьж, эх үрийг эсэн мэнд төрүүлсэн. Эх барьж авсан эмч, ахлах дэслэгч Ц.Цэрэнлхагва, сувилагч, ахлах ахлагч Б.Ууганбаатар нар бяцхан хүүд Сүбээдэй гэдэг нэр хайрлажээ. Харин Судан бүсгүй амаржсаныхаа дараа "Миний хүүг эсэн мэнд төрүүлсэн Монгол цэрэг та нэр хайрлаач" гэсэн хүсэлтийн дагуу бяцхан хүүгийн чихэнд Монгол баатрын нэрийг шивнэж. Дайн бүртээ түүхэн ялалт авчирдаг байсан Сүбээдэй баатрын нэрийг хайрласан нь Судан бяцхан хүүгийн ирээдүй гэрэлтэй, энх тайван, аюулгүй орчинд өсөн торниж, эр зоригтой эр хүн болоорой хэмээх бэлэгдэл агуулжээ.
Эх үрийг эсэн мэнд амаржуулсан энхийг сахиулагчид буюу ахлах дэслэгч Ц.Цэрэнлхагва Зэвсэгт хүчний 334 дүгээр ангийн Эрүүл мэндийн төвийн дарга бол ахлах ахлагч Б.Ууганбаатар Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн эмчилгээний сувилагч юм. Тэд 2019 онд Афганистан Улсад хамтдаа энхийг сахиулж, 2020 онд эх орондоо төмөр замын бүтээн байгуулалтад мөн л хамтран үүрэг гүйцэтгэсэн залуус ажээ.
| Монгол цэргүүд эх барьж авсан судан хүүд Сүбээдэй гэж нэр өгчээ |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20