Өмнөд Солонгосын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Ойн газрын дарга Kim In Ho согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гаргасан хэрэг гаржээ.
Орон нутгийн цагдаагийн мэдээлснээр, уг хэрэг өчигдөр орой 22:50 цагийн орчимд Соннам хотын Бундан дүүргийн уулзвар дээр болсон байна. Kim In Ho нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодон явж, автобус болон өөр нэгэн суудлын автомашинтай мөргөлджээ. Осол гарахаас өмнө тэрбээр гэрлэн дохиог үл тоон явж, явган зорчигчийг дайрах дөхсөн талаар цагдаа нар мэдээлсэн байна.
Ослын улмаас хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй бөгөөд ослын үеэр гэмтэж бэртсэн хүн бүртгэгдээгүй аж. Гэсэн хэдий ч Kim In Ho-гийн цусан дахь спиртийн агууламж нь жолооны үнэмлэхийг түдгэлзүүлэх хэмжээнд хүрсэн нь тогтоогдсон байна.
Хууль зөрчсөн үйлдэл нь батлагдсоны дараа Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Lee Jae Myung түүнийг шууд ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Ерөнхийлөгчийн Тамгын газраас гаргасан мэдэгдэлд “Иргэдийн аюулгүй байдалд заналхийлсэн аливаа хууль зөрчсөн үйлдлийг, ялангуяа өндөр албан тушаалтнуудын зүгээс гаргасан тохиолдолд хүлцэн тэвчихгүй” хэмээн онцолж, цаашид ижил төрлийн зөрчил гаргасан төрийн өндөр албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцохоо анхааруулсан байна.
Профессор Kim In Ho нь өмнө нь эрх баригч Ардчилсан намын Байгаль орчны бодлогын хорооны дэд даргаар ажиллаж байсан бөгөөд 2025 оны наймдугаар сард Ойн газрын даргын албан тушаалд томилогдож байжээ.
| БНСУ: Согтуугаар автомашин жолоодсон даргыг шууд халлаа |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20