АНУ, Ираны дараагийн шатны хэлэлцээ хоёрдугаар сарын 26-ны өдөр Женевт болно гэж Оманы Гадаад хэргийн сайд Бадр бен Хамад бен аль-Бусаиди мэдэгдлээ.
"Америк-Ираны хэлэлцээ ирэх пүрэв гарагт Женевт болохоор товлогдсон гэдгийг батлахад таатай байна" хэмээн тэрбээр Х дэх хуудсандаа бичжээ.
Үүний зэрэгцээ Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи "02 дугаар сарын 26-ны өдөр Женев хотноо АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стивен Уиткоффтой уулзан, цөмийн хэлэлцээний төслийг хэлэлцэнэ" гэж мэдэгдсэн байна.
Уг уулзалтаар Иран цөмийн хөтөлбөртэй холбоотой АНУ-ын болгоомжлолыг арилгахын тулд ОХУ зэрэг гуравдагч талд өндөр баяжуулсан ураны нөөцийн хэсгээ илгээх санал тавьсан байна. Түүнчлэн Ираны тал гурав хүртэлх жилийн хугацаатайгаар уран баяжуулалтыг зогсооход бэлэн гэсэн байр суурь илэрхийлсэн ч АНУ Ираныг цөмийн хөтөлбөрөө бүрэн зогсоохыг шаардаж байгаа аж.
| АНУ, Ираны дараагийн шатны хэлэлцээ энэ сарын 26-нд болно |
2026-11-16 17:07:51
2026-11-16 10:38:26
2026-11-13 12:00:18
Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан дөрвөн чиглэлд автобус үйлчилж байна
2026-11-18 19:01:41
“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна
2026-11-18 15:19:31
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
2026-11-18 14:28:18
ЭЗХЯ: Эдийн засгийн албанд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, ажилтнууд, алба хаагчдадаа “Эдийн засгийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе
2026-11-18 13:18:17
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо
2026-11-18 13:06:05
2026-11-18 10:25:41
2026-11-18 10:06:25
Улаанбаатарт 7 хэм хүйтэн. Ялимгүй цас орно
2026-11-18 07:50:43
Нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн
2026-11-18 07:49:38