Бүх насаараа хорих ял авсан БНСУ-ын ерөнхийлөгч мэдэгдэл хийжээ

Эрхэм хүндэт ард иргэд ээ!

12 дугаар сарын 3-ний онц байдал зарлах тухай миний гаргасан шийдвэр нь зөвхөн улс орон, ард түмний төлөө байсан юм.

Тэрхүү шийдвэрийг гаргасан миний чин сэтгэл зорилгын тухайд би өнөөдөр ч огтхон ч өөрчлөгдөөгүй байр суурьтай байна.

Гэвч улс орныхоо төлөө гаргасан шийдвэрийг минь төрийн эргэлт мэт гуйвуулан, улс төрийн дайралт болгон ашиглаж өөрсдийн улс төрийн өрсөлдөгчдийг цэвэрлэх, зайлуулах шалтаг болгохыг зорьж буй хүчнүүд цаашид ч олноор гарч ирэх нь гарцаагүй юм...

Энэ нь эх орноо аврах шийдвэр байсан хэдий ч өчүүхэн миний бүтэлгүй байдлаас болж үр дүнд нь олон хүнийг хэцүү нөхцөл байдал оруулж, иргэдийнхээ урмыг хугалсан явдалд ард иргэдээсээ чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна!

Шүүх засаглал өөрөө худал мэдээлэл, турхиралд автаж улс төрийн эрх мэдэлтнүүдийг бүрэн няцааж чадсангүй! 
Намайг урт хугацаанд засаглах нөхцөлийг бүрдүүлэх гэж оролдсон ч бүтэлгүйтсэн тул онц байдал зарласан гэх прокурорын зохиомол таамаг, хийсвэр төсөөллийг няцаасан нь шүүхийн гаргасан ганц зөв шийдвэр байлаа.
Гэвч миний тэрхүү шийдвэрийг гаргах болсон чин сэтгэлийг хүлээн зөвшөөрсөн атлаа цэргийн хүчин парламентын ордонд очсон учраас л төрийн эргэлт гэж үзэх логик нь ойлгомжгүй санагдаж байна.

Шүүх засаглал хараат бус шийдвэр гаргах баталгаагүй, хууль болон ухамсарт тулгуурласан шийдвэр гарна гэж найдахад бэрх нөхцөлд би давж заалдах замаар хууль зүйн маргаан үргэлжлүүлэх нь ямар утга учиртай вэ гэдэгт гүн эргэлзээ төрж байна. 
БНСУ-д эрх чөлөө, ардчилал бат бөх тогтож, хууль дээдлэх ёс жинхэнэ утгаараа хэрэгжих тэр өдөр миний тухайн үеийн шийдвэрийг дахин үнэлнэ гэдэгт найдаж байна.

Миний тухайд шүүхийн урьдчилан тодорхой болсон мэт энэхүү дүгнэлт, улс төрийн өндөр эрх мэдэлтнүүдийн дарамт надад төдийлөн хүнд тусахгүй байна! 
Харин олон цэрэг, цагдаа, төрийн албан хаагчид мөрдөн шалгалт, шүүхийн процессын улмаас хүнд байдалд орж, тэдний гэр бүл хүртэл шаналж буй бодит байдал сэтгэл эмзэглүүлж байна.
 
Шийдвэр гаргах үйл явцын хариуцлага бүхэлдээ надтай хамааралтай. Бусад төрийн албан хаагчдын хувьд цаашид хатуу сорилт, дарамт бүү учруулна уу!. 
Улс төрийн өшөө авалт надаар л хязгаарлагдах ёстой. 

Мөрдөн шалгалт, тусгай прокурор, бүр хоёр дахь тусгай прокурорын ажиллагаагаар хэчнээн хүнийг цэвэрлэж, улсын аюулгүй байдлыг бүхэлд нь ганхуулж байна вэ?
Цаашид ардчиллыг доройтуулах бус ард иргэдийн амьдралд анхаарлаа хандуулна уу!!!

Миний бие Юүн Сог Ёоль нь ард түмний өмнө болж буй энэ мэт “Бусармаг шүүх”-с хэсэгтээ завсарлан, бүх хариуцлагыг өөр дээрээ үүрэх болно.

Гэвч аугаа их ард түмэн минь эрх чөлөөт ардчиллын тугийн дор дахин шударга ёсыг тогтооно гэдэгт итгэж байна.

Бидний тэмцэл дуусаагүй. Нэгдэж, дахин босох ёстой.
Ялагдал бус, Итнэл найдварын давшилтаар БНСУ-ыг дахин босгохын төлөө залбирч байна...

2026 оны 2 дугаар сарын 20
Юүн Сог Ёоль


Бүх насаараа хорих ял авсан БНСУ-ын ерөнхийлөгч мэдэгдэл хийжээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0