Хар тамхи хольсон ундаагаар хоёр хүний аминд хүрсэн хэрэгт сэжиглэгдэж буй эмэгтэй гэмт хэргийг төлөвлөгөөгөө ChatGPT ашигласан нь тогтоогдсон гэж цагдаагийн байгууллага пүрэв гарагт мэдэгдлээ.
20 гаруй настай, Ким овогтой уг эмэгтэй сэтгэцийн эмчилгээний зориулалтаар өөрт нь жороор олгосон бензодиазепин төрлийн эмийг ундаанд хольж өгснөөр хоёр эрэгтэйг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж байгаа талаар цагдаагийн байгууллага мэдээлэв.
Мөрдөн шалгалтаар тэрбээр гэмт хэрэг үйлдэхээсээ өмнө ChatGPT-д дараах асуултуудыг бичиж байсан нь илэрчээ.
Үүнд:
-Нойрны эмийг согтууруулах ундаатай хамт хэрэглэвэл юу болох вэ?”,
-“Ямар хэмжээ нь аюултайд тооцогдох вэ?”,
-“Үхэлд хүргэж болох уу?” зэрэг асуултууд багтсан байна.
Цагдаагийн байгууллага түүний цахим хайлтын түүхэд үндэслэн амь хөнөөх санаатай байсан гэж дүгнэж, түүнийг болгоомжгүйгээр хүний аминд хүрсэн” гэх хөнгөн заалтаар бус, “хүн амины” хэрэгт буруутган прокурорт шилжүүлжээ. Хөнгөн заалт нь хохирогчийг гэмтээх зорилготой байсан ч санаандгүйгээр нас барсан тохиолдолд хэрэглэгддэг байна.
“Ким хар тамхитай холбоотой асуултыг ChatGPT-ээс давтан асууж байсан. Тэрбээр согтууруулах ундааг эмтэй хамт хэрэглэх нь үхэлд хүргэж болзошгүйг бүрэн мэдэж байсан,” гэж мөрдөгч хэлжээ.
Эхний хэрэг 1-р сарын 28-ны оройн 21:24 цагт Ганбүк дүүргийн Сую-дон дахь мотельд гарсан байна. Ким 20 гаруй настай эрэгтэйтэй хамт мотельд орж, хоёр цагийн дараа ганцаараа гарчээ. Маргааш нь оройн 18:00 цагийн үед тухайн эрэгтэй өрөөндөө орон дээрээ нас барсан байдалтай олдсон байна.
Тэрээр ижил аргаар 2-р сарын 9-нд Ганбүк дүүргийн өөр нэг мотельд 20 гаруй настай өөр нэг эрэгтэйг хөнөөсөн гэж сэжиглэгдэж байна.
Эдгээр цуврал мотелийн хэргүүдээс өмнө, өнгөрсөн оны 12-р сард ижил төстэй хэрэг үйлдэхийг завдсан байж болзошгүй аж. Тэрбээр Кёнги мужийн Намьянжү хотын кафед тухайн үед болзож байсан 20 гаруй настай эрэгтэйд хар тамхи хольсон ундаа өгч, ухаан алдуулсан байна. Хохирогч амьд үлдсэн бөгөөд амь насанд аюул учраагүй гэж мэдээлжээ.
Ким цагдаад мэдүүлэхдээ өөрийн жороор авсан сэтгэцийн эмийг шарталтын ундаанд хольж өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч хүний аминд хүрэх санаа байгаагүй хэмээн мэдэгджээ.
| Сэжигтэн хар тамхитай ундаагаар хүн хорлох төлөвлөгөө гаргахдаа ChatGPT ашиглажээ |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20