Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчидтэй цахимаар уулзах үеэрээ "ОХУ талаас хүсвэл зун гэхэд байлдааныг дуусгах боломжтой" гэж мэдэгджээ.
Тодруулбал, "Дайн дуусгах асуудал нь зөвхөн Украинаас хамаарахгүй. АНУ дарамт шахалт үзүүлэх ёстой, ёстой гэж хэлж байгааг минь уучлаарай, гэхдээ өөр аргагүй, АНУ Орост дарамт шахалт үзүүлэх ёстой. Украин төдийгүй түрэмгийлэгч талын зүгээс хүсвэл бид зун гэхэд байлдааны ажиллагааг зогсоож чадна" хэмээн Зеленьский мэдэгджээ.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Reuters агентлаг "Америк, Украины төлөөлөгчид гуравдугаар сард энхийн хэлэлцээрт гарын үсэг зурах, тавдугаар сард Украинд сонгууль зохион байгуулах боломжийг хэлэлцсэн" хэмээн мэдээлж байлаа. Түүнчлэн Донбасс болон Запорожийн атомын цахилгаан станц гэсэн хоёр гол асуудал шийдэгдээгүй хэвээр байгааг онцолж байсан юм.
| Володимир Зеленьский: ОХУ хүсэх юм бол зун гэхэд дайн дуусгах боломжтой |
2026-07-26 11:18:09
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
2026-07-26 11:18:09
2026-07-26 10:44:14
Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ
2026-07-25 16:27:44