Оросын нейротехнологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Neiry Group компани амьд шувуу, тухайлбал тагтаанд тархины нейрон чип суулгаж, хүний алсын удирдлагаар нислэгийг нь хянах боломжтой “биологийн дрон” буюу биодроны технологи хөгжүүлж байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлжээ.
Төслийг PJN-1 хэмээн нэрлэсэн бөгөөд шувууны тархинд суурилуулсан нейрон интерфэйсээр дамжуулан нислэгийн чиглэлд нөлөөлөх, тодорхой маршрут руу залуурдах боломжтой гэж компанийн зүгээс тайлбарласан байна. Мөн тагтаанд GPS болон жижиг хэмжээний камер бүхий төхөөрөмж суурилуулснаар зураг, мэдээлэл цуглуулах боломж бүрдэх аж.
Хөгжүүлэгчдийн үзэж буйгаар амьд шувууг ашиглах нь уламжлалт механик дронтой харьцуулахад давуу талтай байж болох юм. Тухайлбал, батарейн хязгаарлалтгүй, урт хугацаанд нисэх, байгалийн орчинд анзаарагдахгүйгээр хөдөлгөөн хийх зэрэг боломжтой гэж онцолжээ.
Гэсэн хэдий ч уг технологи нь ёс зүйн болон аюулгүй байдлын маргаан дагуулж эхэлсэн байна. Зарим шинжээчид амьтанд туршилт хийх асуудал, мөн цэрэг, тагнуулын зориулалтаар ашиглагдах эрсдэлийн талаар болгоомжлол илэрхийлж байгаа юм. Одоогоор энэхүү төслийн туршилт, бодит хэрэглээний хүрээний талаар бие даасан олон улсын баталгаажуулалт хийгдээгүй байгаа аж.
Ингэснээр ОХУ биотехнологи болон хиймэл оюуны огтлолцолд суурилсан шинэ төрлийн хяналтын систем хөгжүүлж буй нь олон улсын анхаарлыг татаж байна.
| ОХУ амьд тагтааг дрон болгон ашиглана |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20