Украины хямралыг зохицуулах асуудлаарх хэлэлцээний дараагийн шатны уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд ээлжит уулзалт АНУ-д болж магадгүй талаар Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгдлээ. Тэрбээр Абу-Даби хотноо хоёр өдрийн турш үргэлжилсэн АНУ, ОХУ, Украины гурван талт уулзалтад оролцсон төлөөлөгчдөөсөө илтгэл хүлээн авсан тухайгаа онцлон дурдсан байна. Зеленскийн хэлснээр, хэлэлцээний явц тодорхой ахицтай байгаа бөгөөд цаашдын уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажил хийгдэж эхэлжээ.
Пүрэв гарагийн үдэш ард түмэндээ хандан мэдэгдэл хийхдээ тэрбээр “Ойрын үед дараагийн уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Америкт болж магадгүй. Орос энэ түрэмгийллийнхээ төлөө шан харамж авахгүй байхуйцаар дайныг дуусгах нь чухал. Энэ бол жинхэнэ аюулгүй байдлыг эргүүлэн авчрах, баталгаажуулах гол зарчмуудын нэг” хэмээн онцолсон юм. Мөн Украиныг дэмжиж буй олон улсын түншүүдэд талархал илэрхийлж, энхийн хэлэлцээг бодит үр дүнд хүргэхийн тулд хамтын ажиллагааг үргэлжлүүлэх шаардлагатайг тэмдэглэжээ.
Ийнхүү гурван талт уулзалтын дараах дипломат идэвхжил эрчимжиж, дараагийн шатны хэлэлцээ АНУ-ын талд үргэлжлэх боломжтой болж буй нь Украины хямралыг улс төр, дипломат замаар шийдвэрлэх оролдлого шинэ шатанд шилжиж байгааг илтгэж байна.
| Володимир Зеленский: Дараагийн уулзалт АНУ-д болж магадгүй |
2026-05-25 15:40:30
2026-05-25 10:39:30
2026-05-22 13:35:55
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02