АНУ-ын Флорида мужид 2024 оны есдүгээр сард Дональд Трампын амь насанд халдах оролдлого хийсэн Райан Роут гэх 59 настай этгээдийг Холбооны шүүх 2026 оны хоёрдугаар сарын 4-нд бүх насаар нь хорих ял оноолоо.
Түүнийг Форт Пирс дахь Холбооны шүүх-ийн шүүгч олон тооны гэмт хэрэгт буруутай гэж тогтоон, нэмэлтээр 7 жилийн хорих ял нэмж оноосон байна.
Роутыг 2024 онд Флорида дахь Трампын гольф клубын гадна талд буу нууж байсныг илрүүлэн баривчилсан бөгөөд тэр өдөр Трамп руу гал нээж амжаагүй ч шүүхэд түүний үйлдлийг урьдчилсан төлөвлөгөөтэй гэж дүгнэжээ.
Шүүх хурлын үеэр шүүгч түүнийг “ихээхэн хорон санаатай үйлдэл” гэж тодорхойлж, АНУ-д улс төрийн хүчирхийллийг хэзээ ч тэвчихгүй гэж анхааруулсан байна. Роут өөрөө шүүхэд өмгөөлөгчгүйгээр буюу өөрөө өөрийгөө өмгөөлж байсан нь түүний хариуцлагагүй байдалд нөлөөлсөн гэж гадаад эх сурвалууд мэдээлж байна.
| Трампыг хөнөөхийг завдсан этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо |
2026-10-09 16:20:17
Эрхүү хотын таван эмнэлэгт хөл хорио тогтоолоо
2026-10-07 12:44:20
2026-10-07 10:07:22
2026-10-12 12:25:40
2026-10-12 11:47:32
2026-10-12 09:27:13
2026-10-12 09:11:03
Улаанбаатарт 5 хэм дулаан, цастай
2026-10-12 07:11:48
Үс шинээр үргэлжлэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-12 07:10:03
Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой
2026-10-11 09:12:26