Европ болон Канадын удирдагчид АНУ-д итгэх итгэл суларч буй энэ үед Хятадтай харилцаагаа сэргээж, “хамгийн оновчтой хувилбар”-ыг эрэлхийлж эхэллээ. Үүнийг Хятадын тал стратегийн “алтан боломж” хэмээн үзэж байна.
Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер 8 жилийн дараа Хятадад айлчилж, Ши Жиньпинтэй уулзан эдийн засгийг төвд нь тавьсан, илүү тогтвортой харилцааг сэргээхээр тохиролцов. Тэрээр уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн тогтвортой байдлын асуудлаар хамтран ажиллахын чухлыг онцолж, санал зөрөлдөөнтэй ч яриа хэлэлцээг хадгалах байр сууриа илэрхийлсэн. Хоёр улсын харилцаа 2015 онд “алтан үе”-дээ хүрсэн ч 2020 оны Хонконгийн хуулиас хойш хүйтэрсэн билээ.
Европт Хятад–Оросын ойрын харилцаанд болгоомжлолтой ханддаг ч газрын ховор элемент зэрэг стратегийн нөөц, худалдааны хамаарал өндөр хэвээр байна. 2024 онд Хятад нь ЕХ-ны экспортын 8.3 хувийг эзэлж, худалдааны алдагдал 305.8 тэрбум еврод хүрчээ. Франц, Герман зэрэг орнууд худалдааны тэнцвэргүй байдлыг засахын зэрэгцээ харилцаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.
Ши Жиньпин Европыг “өрсөлдөгч бус түнш” хэмээн тодорхойлж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг уриалсан. АНУ Гренландтай холбоотой шаардлага тавьж, тарифын бодлогоо чангатгаснаар АНУ–Европын зөрчил нэмэгдэж, Европын орнууд Энэтхэг, MERCOSUR зэрэг түншүүдтэй чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулан гадаад бодлогоо олон талт болгох чиглэлд шилжиж байна.
Канадын Ерөнхий сайд Марк Карни ч Хятадад айлчилж, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцсон бөгөөд Хятадтай харилцаа АНУ-тай харьцуулахад илүү урьдчилан таамаглах боломжтой гэж мэдэгджээ.
Ийнхүү АНУ-тай үүссэн үл итгэлцэл Европ, Канадын Хятад руу ойртох хандлагыг нэмэгдүүлж, Хятадын хувьд олон улсын байр сууриа бэхжүүлэх стратегийн боломж болж байна.
Эх сурвалж: Asahi
| АНУ-д итгэл нь суларсан Европ Хятадтай харилцах “Хамгийн оновчтой гарц”-ыг эрэлхийлж байна |
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 11:22:49
2026-09-17 13:31:44
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20